Нийгэм мэдээ

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох гэм буруугийн шүүх хурал хойшиллоо

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв /ХӨСҮТ/-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2024.11.13/ болохоор товлогдсон юм

Гэтэл уг шүүх хурал энэ сарын 25-ны өдөр хүртэл хойшилжээ. Учир нь шүүгдэгчийн өмгөөлөгч хурал давхцсан гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн

  • 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
  • 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,
  • 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн аравдугаар сарын 02-ны өдөр хийж, гэм буруугийн шүүх хурлыг арваннэгдүгээр сарын 13-ны өдөр хэлэлцэхээр товлож байв. 

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 14, 2024 10:05

ЭНЭ ХҮН ХЭН Ч БАЙСАН БАЙ КОВИДЫН ҮЕД САЛБАРАА ЧАДВАРЛАГ УДИРДСАН НЭЭГ ИХ ИДЭЖ УУСАН НЬ ЮУ Л БОЛ ЕРӨН БОЛ МӨНГӨ ТООЛЖ АВААД ЦҮНХЛЭЭД ЯВЖ БАЙСНЫГ НЬ ХАРСАН ҮЗСЭН ХҮН БАЙНА УУ? ГҮНДАЛАЙ Л САЛХИВЧ НЯМХҮҮ ГЭЖ ОРИЛООД БАЙДАГ ЮМ БИЛЭЭ.ОДОО АЖИЛ ХИЙСЭН БАС ХУЛГАЙЧУУДТАЙ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГТ НЬ ОРОЛЦООГҮЙ ГАРУУД БУРУУДДАГ ЦАГ ҮЕ ЮМ УУ ДАА.

Back to top button