Галлагааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор угаарын хийнд хордох тохиолдол нэмэгдэж, тэр тусмаа гэртээ харах хүнгүйгээр үлдсэн хүүхдүүд энэ аюулд өртөөд байгаа тухай холбогдох эх сурвалжууд мэдээлж буй. Эхний 11 сарын байдлаар л гэхэд Нийслэл хотод 1968 хүн угаарын хийд хордож, 35 хүн нас барсан байна. Үүнээс гурав нь 0-18 насны хүүхэд байгаа юм.
Хэрэв угаарын хийд хордсон тохиолдолд том хүн Цэргийн төв эмнэлэг, хүүхдүүд ЭХЭМҮТ-ийг зорьдог билээ. Бид тухайн эмнэлгийг зорьж дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Өглөөний 08.00 цаг. ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасаг. Өдөр оройн цагаар эл танхимд хүний хөл гишгэх зайгүй байдаг ч яг энэ цагаар хэд гурван хүн хүүхдээ тэврэн хүлээн авах цонхонд мэдээллээ бүртгүүлж байлаа. Төд удалгүй хүүхдийн уйлах дуу хадаж, тоот хаалга бүрийн урд урт дараалал үүсэж эхлэв.
Шөнө ээлжтэй хонож дараагийн ээлждээ хоногийн мэдээллээ өгч буй сувилагч "...Сүүлийн 24 цагт угаартаж ирсэн хүүхэд тав ..." хэмээв. Тэнд дараалалд зогсож буй хүмүүс бүгд нэг зүгт гайхан харсан бөгөөд сувилагчаас лавлан асуухад "Энэ тоо бол хэвийн, бараг өдөр бүр л угаартсан хүүхдүүд ирдэг" гэсэн юм.
-Манайд угаарын хийнд хордсон хүүхдүүд жилийн дөрвөн улиралд ирдэг-
Бид тухайн тасгийн ахлах сувилагчаас дараах тодруулгыг авсан юм. "Манайд угаарын хийнд хордсон хүүхдүүд жилийн дөрвөн улиралд ирдэг. Хүмүүс бодохдоо зөвхөн галлагааны улирал буюу өвлийн улиралд угаартдаг, зун ийм тохиолдол байдаггүй хэмээн сэтгэдэг. Гэтэл зуны улиралд бороо ихээр орж, хүйтэрсэн өдрүүдэд галлагаа хийсэнтэй холбоотойгоор угаартсан хүүхдүүд манайхыг зорьдог юм. Мэдээж өвлийн улирал бусад улиралтай харьцуулахад тохиолдол элбэгшдэг.
Сүүлийн 24 цагийн байдлаар 5-14 насны таван хүүхэд угаартсан байдалтайгаар манай эмнэлэгт ирж, дөрөв нь шаардлагатай тусламж үйлчилгээг авч, нэг нь тасагт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байсан тул одоогоор манай эмнэлэгт хэвтэж буй. Манай эмнэлэгт хэр удаан хэвтэж, эмчилгээ хийлгэх нь тодорхойгүй байна. Тухайн хүүхдийн биеийн байдлаас л хамаарна.
Эмчилгээний хувьд, Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу эмнэлзүй, сувилахуйн стандартын дагуу эмчилгээ хийгдэж байна. Угаарталтын хувьд хамгийн эхэнд хүний тархинд нөлөөлдөг, тархи гэмтээдэг тул үндсэн эмчилгээ бол хүчилтөрөгчийн эмчилгээ. Мөн усанд оруулах, шаардлагатай гэвэл эмийн эмчилгээг үзүүлдэг.
Манай эмнэлэгт Нийслэлд буй бүхий л дүүргийн 0-18 насны хүүхдүүд ирдэг. Тэр дундаа угаартсан хүүхдүүдийг манай байгууллага дээр л ганцхан хүлээн авдаг, харин том хүмүүсийн хувьд Цэргийн төв эмнэлгийг зорьдог юм" гэв.
-Өнгөрсөн долоо хоногийн байдлаар манай яаралтай тусламжийн тасагт л гэхэд 26 хүүхэд, харин сүүлийн нэг сарын байдлаар 75 хүүхэд манай эмнэлэгт ирсэн-
ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч "Манай эмнэлэгт угаарын хийн улмаас хордсон хүүхдүүд жилийн дөрвөн улирлын аль алинд л ирж байдаг. Угаартсан хүүхдүүдийн тоо долоо хоног бүр харилцан адилгүй. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар манай яаралтай тусламжийн тасагт л гэхэд 26 хүүхэд, харин сүүлийн нэг сарын байдлаар 75 хүүхэд манай эмнэлэгт ирсэн.
Гэхдээ харьяа дүүргийн эмнэлэг болон ӨЭМҮТ-д хөнгөн угаартсан хүүхдүүд очдог. Харин манайд хүнд төрлийн угаарталттай хүүхдүүд ирдэг юм.
Ирдэг цагийн тухайд дан ганц шөнө бус өдрийн цагаар ч угаарын хийнд хордож ирж байна. Мөн хотын зах гэхээс гадна төвийн дүүргүүдээс ч угаартсан хүүхдүүд манай эмнэлэгт ирж байна.
Угаартсанаа мэдэхгүй удаан хугацаанд явж биеийн байдал хүндэрсэн тохиолдол ч байдаг. Манай эмнэлэгт ирсэн тохиолдолд эхний хоёр цаг хянаж, хүчилтөрөгчийн эмчилгээг үзүүлдэг. Харин биеийн байдал дээрдээгүй тохиолдолд тасагт хэвтүүлж, үргэлжлүүлэн эмчилгээ хийдэг юм" хэмээсэн юм.
Манай улсын хувьд угаарын улмаас нас барсан иргэдийн тоог бүрэн гүйцэд мэдээлдэггүй. Холбогдох албан байгууллагууд ч үүнтэй холбоотой нэгтгэсэн тоон мэдээллийг өгөхөөс цааргалах болсон. Магадгүй болзошгүй эрсдэлээс иргэдээ хамгаалж чадахгүй байгаагаа нуух гэсэн оролдлого биз.
Манай Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албанд байхдаа "Утааг ялсан" хэмээж иргэдийн хэрэглээнд сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлсэн. Гэтэл тухайн ондоо буюу 2019-2020 оны өвөл 2568 хүн угаарын хийнд хордсоноос 15 нь нас барсан байдаг. Нас барагсдын найм нь хүүхэд байсан.
Тэгвэл бидний олж авсан мэдээллээр нийслэлийн хэмжээнд дөрвөн улирлын туршид угаарын хийд хордсон гэх дуудлага тасралтгүй ирсэн байна. Гэртээ дулаацах гэсэндээ галлаж, угаарын хийд хордсон хүмүүсийн тоо гэхэд энэ сарын 08-ны байдлаар 1968-д хүрчээ. Тухайлбал,
- Сүхбаатар дүүрэгт-584
- Баянзүрх дүүрэгт- 611
- Баянгол дүүрэгт-144
- Сүхбаатар дүүрэгт-192
- Чингэлтэй дүүрэгт-302
- Хан-Уул дүүрэгт-98 хүн хордсон гэх. Энэ бол нийслэлийн хэмжээн дэх тоо.
Гэтэл эдгээр хүмүүсийн 35 нь амиа алдсан байна. Амиа алдсан хүмүүсийн 30 нь угаарын хийн улмаас, тав нь ахуйн газанд хорджээ. Тухайн иргэдийн 30 нь насанд хүрэгч, гурав нь хүүхэд байгаа аж. Уг гурван хүүхдийн нэг нь Сонгинохайрхан дүүрэгт, хоёр нь Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн байна.
Дүүргээр нь авч үзвэл,
- Сонгинохайрхан дүүрэгт 16
- Баянзүрх дүүрэгт 8
- Сүхбаатар дүүрэгт 1
- Чингэлтэй дүүрэгт 2
- Хан-Уул дүүрэгт 2
- Налайх дүүрэгт 1
- Харин ахуйн газанд хордсоны улмаас нас барсан таван хүн Налайх дүүрэгт амьдардаг байжээ.
Угаарталт нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэдийн байр суурийг хүргэж байна.
-Улаанбаатар хотын хувьд тийм ч том хот биш. Гэтэл томоохон хотуудаас давсан агаарын бохирдол, үүнээс үүдэлтэй өвчлөл, нас баралттай-
Ойрын үед өглөө гараад ажилдаа явах үед утаа ихэдсэн мэт санагдах боллоо. Энэ утааны цаана галлагаа хийж буй айл өрхүүд бий. Манай утаажилт, цаашлаад угаарталт гамшгийн хэмжээнд хүрсэн. Улаанбаатар хотын хувьд тийм ч том хот биш. Гэтэл томоохон хотуудаас давсан агаарын бохирдол, үүнээс үүдэлтэй өвчлөл, нас баралттай.
Ард иргэд амьдрахын төлөө л түлшээ түлэхээс аргагүй. Таван ханатдаа түлшээ түлэн дулаацан амьдардаг нь бидний уламжлалт хэв маяг. Гэтэл сайжруулсан түлш нэртэй уг нүүрс хэрхэн бидний амьдралд заналхийлж буйг төр засаг анзаарч, шаардлагатай бодлогыг хэрэгжүүлэх нь чухал боллоо.
"Миний хувьд хүмүүс угаартаад байгаад тэр дундаа хүүхдүүд энэ тохиолдолд өртөөд байгаад эмзэглэдэг. Шалтгааны тухайд түлж буй түлштэй л холбоотой. Би орон нутгийн иргэн. Нийслэлчүүд чанаргүй нүүрс түлж байгаа мэт санагддаг" гэв.
-Хүүхдүүдийг харах, хамгаалах хүнгүйдээд байгааг төр засгаас асрахуйн эдийн засгийн бодлогоор дэмжих хэрэгтэй-
"Хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж угаартах тохиолдол гарч байгаа санагддаг.
Нэгдүгээрт, Гэр хорооллын түлшний хэрэгцээ их байгаатай холбоотой агаарын бохирдол үүсгэж, цаашлаад угаарталт бий болгож байна
Хоёрдугаарт, Бага насны гэртээ хараа хяналтгүй үлдэж угаартах эрсдэлд өртөж буй хүүхдүүдийг харах, хамгаалах хүнгүйдээд байгааг төр засгаас асрахуйн эдийн засгийн бодлогоор дэмжих хэрэгтэй. Нэг үгээр хэлвэл, хүүхдээ гэртээ харах, хамгаалах үүргээ биелүүлэхэд нь эцэг эхчүүдэд тусалж, үнэлэх хэрэгтэй. Тэгвэл дээрх эрсдэл үүсэхгүй байх боломжтой харагдаж байна" хэмээсэн юм.
Тэгвэл яг одоогийн байдлаар нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж буй. Нэг үгээр хэлвэл тус нүүрсний илчид дулаацаж, бас хийд нь угаартаж буй. Иймд тус нүүрсний талаар энд өгүүлье.
-Сайжруулсан шахмал түлшний үүсэл-
Бид хэдийн шахмал түлш хэрэглээд тав дахь жилтэйгээ золгож буй. Анх санаачилсан хүн нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх юм. Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байхдаа тэрбээр "Утаа үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. Утаанаас салж, угаарыг багасгах ганц л арга бий. Энэ нь иргэдийг орон сууцжуулах. Гэвч багадаа 20 жил шаардагдана. Тиймээс утааг багасгах шийдэл нь сайжруулсан шахмал түлш юм" хэмээж байлаа.
Түүний эл шийдвэрээр 2019 оны тавдугаар сарын 15-наас хойш Улаанбаатар хотод түүхий нүүрсийг оруулж ирэхийг хориглосон юм.
Ийн шийдвэр гаргаж байхдаа тэрбээр "Улаанбаатар хотод 220 мянган өрх жилд 1.2 сая тонн түүхий нүүрс шатааж байна. Энэ нь нийслэлийн утааны 90 хувийг үйлдвэрлэж байгаа. Сайжруулсан шахмал түлш хэрэглэвэл жилд дээрх өрхүүд 600 мянган тонн нүүрс хэрэглэнэ. Тоон харьцуулалтаас харахад агаарын бохирдол 50 орчим хувиар буурна" хэмээн мэдээлж байв.
Түүний ажлыг дэмжиж "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Б.Ганхуяг "Тавантолгойн нүүрс нь өндөр зэрэглэлийн коксжих чанартай нүүрс тул утаа маш бага гардаг. Агаарын бохирдол 50-60 хувь багасна" хэмээн мэдээлж байсан юм. Гэсэн ч утаажилтын түвшин дээрх төсөөлөлд хүрч буураагүй. Үүнээс гадна шинэ түлшний туршилтад иргэд өртөж амь насаараа хохирч буй дүр зурагтай.
Гэтэл албаны эх сурвалжаас "Хүйтний улиралд угаартаж нас барах тохиолдол эрс нэмэгддэг. Энэ нь ихэвчлэн иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болдог" хэмээх тайлбарыг өгч байна.
Одоогийн байдлаар нийслэл хотын нийт өрхийн 50 гаруй хувь буюу 210 мянган айл өрх гэр хороололд амьдарч байна. Тэгвэл тэнд өсөн торниж буй бидний ирээдүй болсон хүүхдүүдэд угаарталттай холбоотой болзошгүй аюул, эрсдэл тохиолдохыг үгүйсгэх аргагүй. Тэгвэл бид угаарталтын эсрэг, үүнд хүүхэд өртөхгүй байхад хяналт тавьж чадах уу
Видео:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Утаандаа хордоод �##�гуур богино нас�##�ж хорвоог орхиж байх, нэг өглөө угаартаж нас өарина гэдэг нь хамгийн харамс�##�тай байна. Бид монгол иргэнээ хэд хэдээр өглөө болгон �##�даж байна . Хоосон арилцан дотортой удирдлагууд буруутай
Sha-bye we won't miss you 😀
шахм�##� түлшний найрлагыг ш�##�гах хэрэгтэй, зуухныхаа өмнө суугаад угаартаж нас барсан гэхээр тун аюултай гэж үзэж болно
Тэнэгүүд угаартаж үхээд дуусаасай, яагаад бүгд зэрэг угаартаж үхэхгүй байна. Арчаатай нь 30, 40 жил түлж байна. Үхээгүй байна.
Өмхий өлөн тролоо т�##�хны мөнгөнөөс хүний амь нас дууслаа чи хшн �##�ж мөнгө олоод хоолой руу чинь дагаад бна уу шулмасаа арчаатай н гэнээ чи ч гэсэн нэг өдөр угаартаж үхнэдээ муу өлөн тролоо үхээч чи
Одоо гадаа өдөртөө нэмэх дулаахан байгаа, хүйтрээд ирэхээр шахм�##� түлш гээч заваан юмыг улам их түлнэ яана даа?
Huuk pyzdаg buudaj аlah heregtei jeeenkeeen lаlаriin аluurchin pizdа
za ihenhi n sogtuu. zalhuu tomchuul huuhed ballaad6 galaaa ch tulj chadahgui bolchloo hatuu helehed. owol gej hatuuhan daa6 uhsen atsnii tom hot we, 1 hot l 2 say huntei zamabaraagui mia bohir zawaan hogjilgui l hot6 tsahilgaanaar haldag bolchwol tsahilgaanii gal shiidwel bur amar bolno
Нүүрс түлдэг байхад ийм их хүн ингэлээ гэж сонсоогүй. Яагаад ингэж их угаартаад байнаа
Хүн �##�ах хоморголон устгах фашист үйл ажиллагаа чинь дуусаагүй юу хүрэлсүхээ эргүү өмбүүнүүд нь сонгоод бай хохь нь тэгээд үхээд байж бай өөр хэлэх муу үг �##�га
Энэ засаг төр огцрох хэрэгтэй Монгол хүний амь ийм үнэгүй юм уу
Энэ төслийн зуух нь Туркийнх, түлшний орцонд ордог бодисууд нь Хятадынх, нүүрсний хаягд�##� нь , үйлдвэрлэл нь , хэрэглэгч нь Монголынх .Засаг маань энэ бүгдийг хооронд нь нийцүүлж нутагшуулах туршилтаа хийсээр.Гэтэл бүгдийг нь зөвхөн Монголчуудаараа бүтээлгэх боломж байсан л байх.Энэ маш муу шийдвэр байлаа. Маш харамс�##�тай.
Хамгийн анх шахм�##� түлш нийслэлчүүд 2019-2020 оны өвөл хэрэглэж байх үед утаа үнэхээр багассан. Хороо хориноос эргүүл гарч, түүхий нүүрс түлсэн айлуудад шаардлага тавьж болиулж байсан. Тэр өвөл бол УБ утаагүй болсон. Бодит үнэн шүү. Дараа нь яваандаа шахм�##� түлшний найрлага нь өөрчлөгдсөн үү, яагаад дахиад утаа ихсэв? Угаартаж байгаа нь 1-рт олон айлын утаа агаарт дэгдэж агаар тэр чигээрээ утаа болчихож байна 2-рт, яндангаа ха�##�тыг нь хааж унтаад угаартах тохиолдол бас гардаг юм бна лээ.
Яг л дайн болж байгаа юм шиг.энэ олон хичнээн их мөнгө утаа арилгана гэж идлээ дээ.аймаар зүгээр л аймшиг
Стандарт шаардлага хангахгүй түлшийг хүчээр шахам хэрэглэх шийдвэр гаргасан !!! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх...ерөнхий сайд Оюун- эрдэнэ хоёртой нас барсан иргэн иргэдийн өмнөөс хариуцлага нэхэх эрх үүрэг хэнд байна!!!????
дайн болход ийм олон хүн үхэхгүй
Нүүрсээ машинаар нь буулгаад авч байсан үё чинь амьдр�##� хэрэгтэй байж одоо долоо хоног бүр тэр бохир нүүрс зөөх хэцүү биз дээр яг устг�##� явагдаж байна амь нас амьдр�##�д нь!!!
Хүрэлсүхээ чи сайжруулсан хорныхоо төлаасийг хэдэн үеээрээ төлөөд дуусахуу