СПОРТ
Боксын азийн аваргад манай улсаас найман тамирчин өрсөлдөнө

Тайланд улсын Чианг Май хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн (ААШТ) арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 12-ны өдрүүдэд болно.
Манай улсаас дасгалжуулагч Ц.Даваацэрэн, А.Бат-Очир нарын удирдлага дор найман тамирчин өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна.
Тодруулбал эмэгтэйчүүдийн,
- 50 кг-ын жинд А.Хулан,
- 52 кг-д Б.Мөнгөнсаран,
- 63.5 кг-д Г.Бадмаараг тулалдах бол
Эрэгтэйчүүдийн
- 51 кг-ын жинд Л.Даваадорж,
- 54 кг-д О.Энхсайхан,
- 57 кг-д Г.Лундаа,
- 60 кг-д Х.Энх-Амар,
- 71 кг-д О.Бямба-Эрдэнэ нар оролцох юм.
2007 онд эх орондоо болсон Азийн АШТ-ээс Монголын боксчид хоёр алт, гурван мөнгөн медаль хүртсэн нь өнөө ч тохиогоогүй өндөр амжилт юм.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.