Энтертайнмент

“Love Аctually” киноны найруулагчийн шинэ бүтээл "“That Chiristmas” үзэгчдийн хүртээл болж эхэллээ

Найруулагч Ричард Куртис зул сарын сэдэвтэй дахин нэг шинэ уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгосон нь түүний анхны анимэйшн бүтээл юм. Жил бүрийн 12 дугаар сард түүний “Love Аctually” бүтээл нь хит болдог.

Түүний “Love Аctually” кино нь Английн төдийгүй холливудын одуудыг нэг дор дэлгэцийн бүтээлд тоглуулж чадсан цөөн кинонуудын нэг бөгөөд зул сарын сэдэвт хоёр дахь бүтээл нь юм. Найруулагч Ричард Куртис энэ удаад уламжлалт ромкомоос холдож ийнхүү анхны анимэйншнээ гаргаж байна. Тэрбээр, ярихдаа “Кино зах зээл рүү орж ирснээс хойш олон жил өнгөрчээ. Аав болоод 25 жил болсон энэ хугацааны дараа хүүхдүүдийн тухай бичиж буй нь надад үнэхээр гайхалтай мэдрэмж төрүүлж байна” гэжээ. Түүний шинэ уран бүтээл “That Chiristmas” энэ аравдугаар сард “Лондонгийн кино наадам”-д нээлтээ хийсэн бөгөөд кино шүүмжлэгчдийн зүгээс эерэг үнэлгээ авсаар байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button