Нийгмийн

Санхүүгийн зохицуулах хорооны, салбарын байгууллагууд мод тарилаа

“Тэрбум мод–Үндэсний хөдөлгөөн”-ний хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос санаачлан зохицуулалтын салбарын 14 байгууллагын хамт Баянзүрх дүүргийн Гачууртад байрлах олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.

Санхүүгийн зохицуулах хороо салбартаа ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг тэлэх ингэснээр байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд анхаарч ажилладаг. Энэ хүрээнд ногоон санхүүжилтийг дэмжих судалгаа хийх, зохицуулалтын зохистой орчинг нутагшуулах, бодлого тодорхойлогчийн хувьд ногоон санхүүжилтийг дэмжих замаар салбарын тогтвортой байдлыг хангахад анхаарахын сацуу салбарын нийт оролцогчдоо ч ногоон санхүүжилтийг хөгжүүлэхийг уриалдаг.

Мөн “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнд салбарынхны оролцоог нэмэгдүүлэх санал санаачлагыг гаргахын зэрэгцээ хамт олноороо энэхүү хөдөлгөөнд дөрөв дэх жилээ нэгдээд байна. Тэрбум мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлснээр зөвхөн Монгол Улс төдийгүй дэлхийн дулаарлын эсрэг олон улсын зорилго зорилтуудад чиглэсэн чухал алхам учраас салбарын нийт байгууллагуудаа ч энэ хөдөлгөөнд нэгдэж ажиллахыг уриалж ийнхүү өнөөдөр хамтдаа мод тарилаа.

Өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хорооны хамт олон болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, “Үнэт цаасны төрөлжсөн хадгаламжийн төв” ХХК, “Стандарт Инвестмент ҮЦК” ХХК, “БиДиСек ҮЦК” ХХК, “Гүүдсек ҮЦК” ХХК, “Ард санхүүгийн нэгдэл” ХК, “Монгол даатгал” ХК, “Практикал даатгал” ХХК, Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн Дээвэр нэгдсэн холбоо, Рэй менежмент групп ХХК, “Мобифинанс ББСБ” ХХК, “Лэнд МН ББСБ” ХХК, “Микрокредит ББСБ” ХХК-ийн нийт 300 гаруй ажилтан, албан хаагч оролцож 1360 мод тарилаа. Санхүүгийн зохицуулах хорооныхон салбарын байгууллагуудынхаа хамтаар өмнөх жилүүдэд Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд байрлах Бумбатын ам, Ар Гүнтэд байрлах “Инчьеон мөрөөдлийн төгөл”, Минж үржүүлэн нутагшуулах төвд байрлах банк бус санхүүгийн байгууллагуудын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн болон Өвөрхангай аймгийн Хархорин суманд тус тус мод тариад байна.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button