Эдийн засгийн уул уурхай

Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 753 тэрбумын арилжаа хийгээд байна

Энэ оны гуравдугаар улиралын дүнгээр уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 753.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн арилжаалсан талаар Санхүүгийн Зохицуулах хорооны тайланд дурджээ.

Нийт 2 сая 285 мянга 400 тонн уул уурхайн бүтээгдэхүүн экспортлосоны 2 сая 54 мянга 400 буюу 700 тэрбум төгрөгийн нүүрс, 231 мянган тонн төмрийн хүдэр, баяжмалаас 53.5 тэрбум төгрөгийн борлуулалтыг биржээр арилжаалжээ. Нийт 56 хэлцэл хийсэн бөгөөд 4.1 хувийн үний өсөлттэй байв. УИХ-аас 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталсан бөгөөд 2023 оны 7 дугаар сараас мөрдөгдөж эхэлсэн билээ. Уг хуультай холбогдуулан уур уухайн бүтээгдэхүүний арилжаа “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-иар хийгдэж байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Кена

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийг төгссөн. Еguur.mn сайтын Ерөнхий редактор. Сэтгүүлзүйн салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button