Тэтгэвэр тогтоож өгнө гэж хахууль авсан татварын байцаагчид 1 жил 1 сарын ял оноолоо

Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн даргаар ажиллаж байх хугацаандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан иргэнээс хахууль өгөхийг шаардаж 800 мянган төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авсан байна.
Тухайн үед тэтгэвэрт орох хүсэлт өгсөн иргэн Н.-ийн охинд “ээжийн чинь тэтгэврийг тогтооход төлөх ёстой 1 жилийн нийгмийн ын хураамжийн мөнгө болох 800 мянган төгрөгийг өгвөл өндөр насны тэтгэврийг нь тогтоогоод өгье” гэжээ. Улмаар хохирогч болон таван гэрч, цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаагаар авлигын хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.
Харин авлигал авсан гэх Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга асан Ч.Н “…Миний хувьд тэр үед мөнгөний шаардлага гарсан, зээл төлөх гэж байсан учраас аваад буцаагаад өгнө гэж бодож байсан…” хэмээн мэдүүлжээ.
Түүнд прокурорын байгууллагаас нийтийн албанд ажиллах эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар нээлттэй ангид хорих ял оногдуулах саналыг шүүхэд хүргүүлсэн. Харин шүүхээс “хүнд” гэмт хэрэгт анх удаа холбогдсон, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй, түүний эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жил, нэг сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байна.
Холбогдсон хэргийн хуулийн тогтоолд
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилжээ.
О.УНДРАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХӨӨРХИЙДӨӨ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ҮНЭН ДҮР ТӨРХ Л ЭНЭ ШҮҮ ЗЭЭЛТЭЙ ТҮҮНИЙГЭЭ ТӨЛӨХ ГЭЖ ШАР МАХТАЙГАА ХАТАЖ АРГАА БАРААД ИЙМ ҮЙЛДЭЛ ХИЙЖЭЭ ЭНЭ БОЛ АВИЛГА Ч БИШ АЛБАН ТУШААЛАА Ч АШИГЛАСАН АСУУДАЛ БИШ ЗҮГЭЭР Л НЭГ ГАРААС МӨНГӨ ЗЭЭЛЖЭЭ ИНГЭЖ БОЛОХГҮЙ ЭЭ ЯАХААРАА ХЭДЭН ИХ НАЯД ТЭРБУМААР НЬ ХУЛГАЙЛЖ БАЙГАА ХУЛГАЙЧ НАРЫХАА ТОЛГОЙГ ИЛЧИХЭЭД ИЙМ ЖИЖИГХЭЭН ХЭРГИЙГ ИНГЭЖ СҮР ДУУЛИАН БОЛГОЖ БАЙДАГ ЮМ ХӨӨРХИЙ ОДОО ШОРОНД СУУЛАА.ЗЭЭЛ МЭЭЛ БОЛ ӨНГӨРЛӨӨ ТЭГЭЭД 5 ЖИЛ НИЙТИЙН АЛБАНД АЖИЛЛАХГҮЙ ЭРЭГТЭЙ БОЛ АРХИЧИН ЭМЭГТЭЙ БОЛ ДООДОХОО ХЭРЭГЛҮҮЛЭЭД МӨНГӨ АВАХААС ӨӨР ЯАДЫН ИНГЭЖ Л НИЙГЭМ БОХИРДОЖ БАЙНА ЯАЦАН ГЭЦҮҮ НИЙГЭМ БЭ? СӨНӨӨЧЭЭ ТАРААЧЭЭ
Их наядаар нь идэж уусан, завшсан хэргүүдийг илчлэн, энэ мэт ингэж бичмээр байнаа
Энэ Ундрал гэж бичсэн сэтгүүлч нь Нийгмийн даатгалын хураамж, татвар хоёроо ялгадаггүй мэдлэг муутай ядмаг сэтгүүлч байна. 2 тусдаа байгууллага. Нийгмийн даатгалын хэлтэс нь Нийгэм хамгааллын яаманд харьяалагддаг. Татварын байгууллага нь Сангийн яаманд харьяалагддаг байгууллага юм.
тийм байна ямарч мэдлэг мэдээлэл алга энэ сэтгүүлчид 2 байгууллага хольж биччихээд мэдээ гээд бган бхдаа засах хэрэгтэйшдээ
Жараахай биш тулаа бас соомоо барь
Нэг муу төриын албан хаагчид сүр болох гэж дээ
Сэтгүүлч нэртэй хүн гуай минь Нийгмийн даатгалын хяналт шалгалт дотоод аудитын газарт зөвхөн Нийгмийн даатгалын байцаагч л ажилладаг Татварын алба биш шүү
Монголд бүх салбарт ньл авилгал хулгаагаар баяждаг болхоор доогуурах хурган шимэгч хорхоонуудын нэг томууд нь нүүрс ждү овшоор ндсан хуучин ногооон автобус гээл бараг ялгүй шахуу үлддэг 4 тэр бумын хулгаач авилгачыг 40 саяаар торгосон гээл ихл гарсандаа лалрын шудрага бус ялтайч юмуу бараг 80 кгаар торгуулах юм бишүү гэмээр
Үүнд ял өгөх ч гэждээ.авсан мөнгийг нь буцааж өгүүлээд төрийн алба хаших эрхийг нь хугацаатай хориглох гэх мэт захиргааны арга хэмжээ аваачээ.Наад шорон чинь бас төсөвтэй шдээ.хэн ядарсан болгоныг хориод байвал шоронгийн зардал хэтэрлээ.Хүн хорих хэрэгтэй гээд бгаа бол улсад хохирол учруулсан өчнөөн хүмүүс бнашдээ.тэднийгээ хорилдоо
Turd bga iim alban tushaliin buruu gemt heregiig changalj ugumur yuma gants ene bish tiim zunduu hereg bga da tamine turd dahij bitgii ajilulj blda iim mu zurshiltai balair humuusiig tamine shorond hii
тэгнээ арай дэндүү байсан юум
төрийнхөн бүгд адилхан
Хэн нэгэн аргалж болдог юм гэж ойлгож дээ зайлуул!!!
Шалгах л хэрэгтэй.
Нийгмийн даатгалын байцаагч юм байна шүү. Гарчиг нь буруу байна. О.Ундрал мэдээний гарчгийг залруулах хэрэгтэй.
Нийгмийн даатгалын байцаагч, татварын байцаагч 2 ондоо ш дээ.Тэтгэврийг нийгмийн даатгалын байцаагч тогтоодог болохоос татварын байцаагч тогтоодоггүй биз дээ.
Заас 800к төлөө хүнийг шоронд суулгаж яадгийн. Тэдний оронд авсаныг нь х10 нугалж төлүүлээд, ажилаас нь халахад л болно
Арай2 нэг муу 800к д 1.1жил ч гэх шиг хэдэн тэр бум наядаар нь иддэг хулгайчидаа ял өгчихөөд дараа нь бага цалинтай иргэдтэйгээ ярь новшнууд
Чанга ял өгөх хэрэгтэй