ЭРҮҮЛ МЭНД
Томуу, томуу төст өвчний 21 мянган тохиолдлын дийлэнх нь хүүхдүүд байна
Томуу, томуу төст өвчний халдварын тархалт болон эрсдэл өндөр байна. Тэр дундаа 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвдсөн тохиолдол өмнөх долоо хоногт 8.5 хувиар өссөнийг мэдээллээ.
0-5 насны хүүхдүүд нийт өвчтөний 72 хувийг бүрдүүлж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 3200 хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 орчим хувиар өссөн байна. Амбулаториор эмчлүүлэгчдийн тоо 277 мянга даваад байгаа бөгөөд 21 мянга буюу 7.7 хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.