Эдийн засгийн мэдээ

Монгол Улсын гадаад өр эхний III улиралд $35.6 тэрбум болж, өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өслөө

Улсын нийт гадаад өр 2024 оны эхний есөн сард 35.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс (7.2%) тэрбум ам.доллароор, өмнөх улирлаас 772.0 (2.2%) сая ам.доллароор тус тус өссөн тухай ҮСХ танилцууллаа.

Энэ өсөлтөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 2.4 (16.6%) тэрбум ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байна. Харин Төв банкны гадаад өр 813.2 (41.5%) сая ам.доллароор буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Нийт гадаад өрийн

  • 16.7 (46.7%) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг,
  • 7.8 (21.9%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх,
  • 2.0 (5.6%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх,
  • 1.1 (3.2%) тэрбум ам.доллар нь Төв банкных,
  • 8.0 (22. 5%) тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна.

Харин Засгийн газрын нийт өр 2024 оны эхний 9 сард 30.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 552.5 (1.8%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх улирлаас 553.1 (1.9%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй харагдаж байна.

Засгийн газрын гадаад өр 2024 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 712.4 (2.4%) тэрбум төгрөгөөр өсөж , дотоод өр 437.3 (81.9%) тэрбум төгрөгөөр, өрийн баталгаа 535.2 (72.0%) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.

Засгийн газрын нийт өрийн 30.0 (99.0%) их наяд төгрөг нь гадаад өр, 96.8 (0.3%) тэрбум төгрөг нь дотоод өр, 208.3 (0.7%) тэрбум төгрөг нь Засгийн газрын өрийн баталгаа тус тус эзэлж байгаа юм.

2024 оны эхний 9 сард Засгийн газрын өрийн үндсэн төлбөрт 1.7 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 1.0 их наяд төгрөгтөлөгдсөн байна. Үндсэн төлбөрийн төлөлт өмнөхоны мөн үеэс 2.1(55.1%) их наяд төгрөгөөр буурч, хүүгийн төлбөр 83.7 (9.1%) тэрбум төгрөгөөр өслөө.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button