Эдийн засгийн мэдээ

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар өслөө

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс (2015=100) 2024 оны 11 дүгээр сард урьдчилсан гүйцэтгэлээр 230.2 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар, өмнөх сараас 3.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Энэ өсөлтөд уул уурхай, олборлолтын салбарынх 5.7 хувь (нүүрс, олборлолтынх 12.1хувь, металлын хүдэр олборлолтынх 5.8хувиар) өссөн нь голлон нөлөөлсөн аж.

Харин аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 2024 оны 11 дүгээр сард өмнөх сараас 3.5 хувиар өсөхөд уул уурхай, олборлолтын салбарынх 2.5хувь (металлын хүдэр олборлолтынх 5.4хувиар) өссөн нь голлон нөлөөлсөн гэх тооцоолол гарчээ.

Тухайн өсөлтөд олборлолтын дэд салбарынх 4.7 нэгж хувь буюу 59.8 хувиар нөлөө үзүүлжээ.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button