УЛС ТӨР

Оросын талаас Эгийн голын УЦС-ын байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэв

Өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн удтал яригдаж буй мега төслүүдийн нэг Эгийн голын УЦС барих асуудлын талаар дараах тайлбарыг хэлсэн.

“Эгийн голын усан цахилгаан станцын тухайд харамсалтай нь манай Эгийн гол Сэлэнгэ мөрнөөр дамжаад Байгаль нуурт цутгадаг. ОХУ-аас ЮНЕСКО-д гомдол гаргасан. Тус гомдлын дагуу Францын нэг компанийг шалгаруулаад байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн. Урьдчилсан дүгнэлтээр Эгийн голын усан ЦС Байгаль нуурт сүртэй нөлөөлөл байхгүй гэдэг дүгнэлт гаргасан. Үүнийг бид ОХУ-ын Түлш, эрчим хүчний түрүүчийн сайдад явуулсан. Оросууд “бид найрсаг бус харилцаатай улс орны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй” гээд Оросын байгаль экологийн яам, манай Байгал орчны яамтай хамтарсан ажлын хэсэг дахин дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа. Энэ дүгнэлт гарсны дараа Эгийн голын усан УЦС-ыг цаашид ярилцана” гэж хэлэв.

Гэтэл яг үүний ард ямар асуудал бодит байдал дээр хөвөрсөн бэ гэвэл хоёр жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай оронд айлчлахдаа Эгийн голын УЦС-ын асуудлаар ЮНЕСКО-д улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн явдлыг Оросын талаас ч мөн сөхөж, асуудал болгож эхэлсэн байна.

Европын холбоо, ЮНЕСКО, НҮБ-ын голлох орны нэг Франц улс манай мега төсөл дээр улс төрийн түвшинд анхаарч, дэмжинэ гэсэн нь Орост таалагдаагүй хэрэг.

Олон жил Эгийн голын УЦС-ыг барих ажил дээр Оросын талаас эсрэг байр суурь илэрхийлж ирсэн. Харин энэ онд Путиныг манайд айлчлах үеэр Эгийн голын төслийг онцгойлон анхаарч, байгаль орчны үнэлгээний асуудлыг цогцоор нь авч үзэхийн тулд хоёр талын ажлын хэсгийг байгуулахаар болсон.

Түүнчлэн ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Александр Козлов “Россия 24” сувагт өгсөн ярилцлагадаа “Энэ оны эцэс гэхэд Орос, Монгол, Хятад гурван улсын хамтрал бүхий харилцан ашигтай 30 гаруй стратегийн төслийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон. Гурван улсын цаашдын хөгжлийг холбох зорилготой “гурвалсан холбоо”-г байгуулсан. Байгаль нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Эгийн гол дээр усан цахилгаан станц барихтай холбогдуулан байгаль орчны хамтарсан үнэлгээ хийж, хоер улсын Засгийн газар хоорондын ажлыг эрчимжүүлж, хамтарсан шийдвэр гаргалаа” хэмээн ярилцлага өгч байсан удаатай.

Гэтэл Орос улс төрийн дээд түвшинд хэлэлцэж шийдвэрлэсэн байр сууриасаа ийн ухралт хийж, Эгийн голын УЦС-ыг бариулахгүйгээр хойш татаж байгаа нь цаашид ч бариулах сонирхолгүй нь илт.

“Баруун, зүүнээрээ” гэдэг тоглоомын дүрмээр Орос манайд шахалт үзүүлж байж ч болох. Өөрөөр хэлбэл өөрсдөд нь ашигтай нэг төслөөр, нөгөөг явуулна гэж буй биз.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Орос бол новшын улс

Зочин
Зочин

Усыг нь говь руу тат гадагшаа хил давдаг усыг дотооддоо ашиглаад нуур цөөрөм байгуул

Зочин
Зочин
Reply to  Зочин

Зөв санаа, болдог бол гадагшаа гарч байгаа гол мөрнийг Монголын нутгаар нэлээн урсгаж байж гадагш гардаг болгох

999999
999999

Шуналын тачаал Чойжилсүрэн улсын ажил урагшлуулах сонирхолгүй Олигархуудын нэг.яаралтай зайлуулаачээ

Зоч
Зоч

Оркууд тохирсоныхоо яг эсрэгээр хийдэг,үүнийг нь ухаалаг хүн төрөлхтөн бүгд мэддэг болсон.

Сар4567аа
Сар4567аа

Оросын төр захиргаа Эгийн голын цахилгаан станцыг бол үндсэндээ эсэргүүцээгүй юм шүү . Нэг солиотой байгаль хамгаалдаг гэж өөрийгөө бодсон сэтгэцийн өвчтэй Монголыг үзэн яддаг согтуу орос байгаль нуур дээр байдаг усан цахилгаан станцын эзэн хэдэн водка өгөөд чи ингээд орилоод энэ ажлыг эхлүүлэхгүй тасалдуулаад байгаарай би тэр хооронд Монголд эрчим хүчээ зарна гээд зогсож байгаа юм шүү дээ . Путин бол харин энийг нь өөрт ашигтайгаар эргүүлээд үхэр монголчуудыг өөд нар харуулахгүй гээд азны юм гээд сууж байна .

Зочин
Зочин

Сар гэсэн пизда орсыгоо өмөөрөөстөй айн!!

Зочин
Зочин

Цахилгаан манайд зарах нь олон зуун сая долларын Оросуудын бизнес, мөн өөрөөсөө хамааралтай байлгах. Оросын усан ц.станцууд байгаль нуураас гардаг Ангара мөрөн дээр байрладаг, манай Сэлэнгэ мөрөнгөөр очсон усаар нь цахилгаан гаргаад бидэнд зарна. Дээрэнгүй оросын хөрш байх хэцүү...

Зочин
Зочин

Монгол улсын нутгийн өмнөд хэсгээр гадаргуугийн ерөнхий хэвгийг дагаж бороо хур, цасны ус хил гаран урсдаг. Нэн ялангуяа /газрын зураг хар/Өмнө говь аймгийн Номгон, Ханбогд, Баяновоо, Богд, Гурван тэс, Баянхонгорын Баянлиг, Шинэжинст зэрэг сумдын хил дагуух уулсын ам, сайр садарга, жалга судгуудаар өмнөдийг чиглэн ихээхэн хэмжээний ус хил давж, хятад ногоочдыг усаар хангадаг нь үнэн. Иймээс мэргэжилтнүүдийн оролцоотойгоор тэдний судалгаа, зөвлөмж, тооцооны дагуу томоохон сайруудыг боож цөөрөм байгуулах нь зөв байх болно.

Зоч
Зоч

орк гахайнууд,ЗХУгэж байгаад задарч алга болсон, оросыг ч мөн адил тавилан хүлээж байгаа

zochin
zochin

ene asuudal manaid amin chuhal uchraas booj baina. barag dergedin 2-3 usan tsahilgaan stants baidag yamarch ayul alga. gol sanaan manaihiig shanhain geree saya shahaad baigaa holboond elsuuleh yorin ooriin noloond oruulah g.m uuniiig orhiod 5r tsah/stsnts atomiin tsah/stantsdaa hamag anhaaralaa tovloruul yasiim tsag ih aldaj baina. hervee iimerhuu yum deer sorood baival daraachiin ukrain boloh magadlal ih shuu tomin bagaa surgaj huctein huchguigee iddeg horvoo. husvel bidnii aldaan deer togloj shaltag bol oldono.

zochin
zochin

killer orozuud uhej dald oroosoi

Зочин
Зочин
Reply to  zochin

Чи бас хамт далд орно шүүдээ хөөе

Зочин
Зочин

Удахгүй 25 улс болж задрах учиртай. Тэр болтол чимээгүй өөр аргаа бодож байвал яасан юм бэ...

Зочин
Зочин
Reply to  Зочин

Яг битгии мөрөөд хаха

Зочин
Зочин

ОДОО ЭНЭ СОГТУУ ОРОСУУДААС ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ГЭЭД ЦАРАЙЧЛААД ХЭРЭГГҮЙ ЭЭ! УДАХГҮЙ НААД СТАНЦ ЧИНЬ ТЭДЭНТЭЙ ТЭДЭНГҮЙ БАРИГДАНА. УЧИР НЬ ЭНЭ 2025 ОНД ОРОС УЛС ЗАДАРЧ ТҮМЭН ХЭСЭГ БОЛНО. ТЭР ХҮРТЭЛ МЭДЭЭГҮЙ ЦАРАЙЛААД Л ТОМООТОЙ СУУЖ БСАН НЬ ДЭЭР, ЗА!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Байгал нуур оросынх тул орос хайрлөх нь аргагүйлдээ

Ха ха
Ха ха

Юнескотой нь харьцаад л явчих.

Зочин
Зочин

Сүртэй нөлөөлөл байхгүй гэж бичдэг байгаль орчны үнэлгээний компани, мэргэжлийн шинжээийн дүгнэлт байдаг гэж үү. Ийм үг хэллэг үнэлгээнд байх ёсгүй. Үнэлгээнд нөлөөллийг бодит тооцоо судалгаагаар тооцоолон гаргахаар гадна дүгнэлт чинь тодорхой нарийвчлан бичигдсэн байх ёстой. Энэ сэтгүүлчид ерөөсөө үнэхээр мэдлэг боловсрол муу байна даа. Ийм балай юм бичиж байхаар чимээгүйхэн шиг байж бай сэтгүүлч минь.

Холбоотой мэдээ

Back to top button