“П.Цагаан жагсаалыг санхүүжүүлнэ”: Ерөнхий сайдын улстөржих шийдвэр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг барих хэлэлцээрийн ерөнхий чиглэл, улс төрийн ойлголол бүхий тогтоолыг УИХ-аар батлуулахдаа ч төдийлөн улстөржөөгүй.
49:17:17:17 гэсэн хувьцааны харьцааг дурдаж, “Дундын зуучлагчтай ажилласан нь хамгийн буруу” хэмээн ерөнхий хэдхэн шалтгаан дурдсан. Үүнийг хил холболтын төмөр зам сүүлийн 10 жилд гацсан гол үндэслэл гэсэн нь нэр заагаагүй ч улс төрийн битүү утгатай байв.
Тухайн үед “Х.Баттулга биш юм бол жинхэнэ эзэн нь, буруутан нь хэн юм бэ?” гэж бичиж байв. УИХ-ын зарим гишүүд ч “Тэгвэл хэнд нь хариуцлага хүлээлгэх вэ. Хэн ч буруугүй хэвээр өнгөрөх хэрэг үү?” гэж асуусан. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан асуудалд улс төрийн ойлголцол, тэнцвэрээ тодорхой хэмжээнд хадгалж орсон болохоор чуулганы хуралдаан улстөржилтгүй өнгөрч чадсан юм.
Ямартай ч Гашуунсухайтын төмөр зам, хил холболт гэхэд юун түрүүнд буруутгагддаг хүн бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга. Харин Ерөнхий сайд түүнийг биш нөгөө экс Ерөнхийлөгч, Ц.Элбэгдоржийг буруутгаж буй нь ил болж, ойлгогдчихлоо.
Он гарангуут 2025 оны улс төрийн эхний сенсац “Ачит Ихт” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ЕТГ-ын дарга асан П.Цагааныг Сингапурт баривчилсан явдал байв. Гэвч баривчлах тогтоолыг Монголд, шүүгч нар саунд сууж байгаад хүчингүй болгох тохиролцоонд хүрсэн гэгдэв.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдэгдэл хийсэн нь бүр ч анхаарал татлаа. Товчхондоо П.Цагааныг баривчлах тогтоол хүчингүй болж байгааг тэр мэдсэнгүй өнгөрсөн байна. Тийм ч учраас Ц.Нямдорж, Н.Энхбаяр нарын кэйсийг дурдаж, “Цаашид шүүгчийн хараат бус байдалд онцгой анхаарч ажиллана, хуулийн өөрчлөлт өргөн барина” гэж дурдсан.
Товчхондоо Ц.Элбэгдоржийн томилсон шүүгчид П.Цагааныг сулласан гэж улс төрийн өрнөлүүд хэлж байна.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үйлдвэрт ажиллах үеэрээ “Монгол дахь Засгийн газрын эсрэг жагсаалыг П.Цагаан, түүний хүү санхүүжүүлж байгаа” гээд хэлчихлээ.
УИХ-ын тогтоол хэлэлцэх үеэр чимээ, имээгүй байж чадсан Л.Оюун-Эрдэнэ энэ удаа хэрэг бишдсэн учраас улс төрийн мэдэгдэл хийхээс аргагүйд хүрсэн, өрнөл ийм хэмжээнд тулж очсон бололтой.
Сонгуулийн үеэр хоёр биенийхээ оюун санаанд “түрээсгүй оршсон” экс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын улс төр юу болов гэж хааяагүй асууж байсан.
Нөгөө бүхний буруутан гэж цоллоод байсан Ц.Элбэгдоржоо яах вэ? Сонгуулиар улстөржөөд л болчих байсан уу?
Тэгвэл одоо Гашуунсухайтын төмөр замын хил холболтын асуудал дагаад П.Цагаанаар дамжиж, Ц.Элбэгдорж улс төрийн цөм рүү дахин ороод ирлээ. Ерөнхий сайд ч оруулаад ирлээ.
Нэгдүгээр сарын 11-нд Засгийн газар огцор гэсэн жагсаал Сүхбаатарын талбайд зохион байгуулагдахаар болж, зараа эртнээс тараасан. Энэ жагсаал ерөөс тэдний эрх ашиг, Гашуунсухайтын төмөр замын хил холболтоос ашиг хүртэж чадаагүй хэсэг бүлэг хүмүүс юм гэдгийг Ерөнхий сайд хэлэхийг хүсжээ.
Харин яг гол буруутан нь Ц.Элбэгдорж мөн юм уу? Өөрөөр хэлбэл, яригдаж хэлэлцэгдэж буй сэдвийн баатар яг мөн үү? БНХАУ-ын талтай Гашуунсухайтын хил холболтын төмөр зам ярьж байх үед тэр Ерөнхийлөгч байсан. Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг ажиллаж байв. Чухам энэ үед л хил холболтын төмөр зам барих, ашиглах дундын компани үүсгэж, 49:17:17:17 харьцаагаар хувааж авсан, санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр байгуулсан байдаг.
Энэ хэлэлцээрийг нуусан, Монголын талын аль ч байгууллага, архивт байдаггүй гэгдсэн. Тус хэлэлцээрийг Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажиллаж явахдаа “олж ирсэн” гэдэг бол үнэн юм.
Харин эдгээрийн цаана Н.Алтанхуяг, түүний 10 жилийн нэг анги Хөхөөгийн Ганболд гэгч, цаашлаад MCS-ийн бүлэглэлийн нэр л дурдагдан сөхөгдөж байснаас Ц.Элбэгдоржийн оролцоо хамаарал тодроогүй юм.
Ямартай ч Ц.Элбэгдоржийг сонгуулийн үеэр буруутгаж байсан буруутгалууд дээр Тавантолгой, хил холболтын төмөр зам ч нэмэгдчихлээ. Үнэн худлыг хуулийн байгууллага дэнсэлнэ гэвч түүнээс өмнө улс төр яаж өрнөх нь сонин байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЕС унтаж босоод үе үе солиорох болж. Ухаан санаа нь эрүүл л байдаг байгаа даа.
ЭНЭ ЕРӨНХИЙ САЙДЫН ХЭЛСЭН ЯРЬСАН БОЛГОН ХУДЛАА БОЛООД БАЙНА ШҮҮ ЯАСАН СОНГУУЛИЙН ӨМНӨ ХОЁР СЭТГҮҮЛЧ ӨМНӨӨ СУУЛГАЦАН ЭЛБЭГДОРЖ ЗОРИГИЙГ ЗАХИАЛААД НУХУУЛСАН ТЭР ШӨНӨӨ БУУ ҮҮРЭЭД ҮҮР ЦАЙТАЛ АЛХСАН ГЭЖ ЯРИХААР НЬ ХӨӨРХИЙ МУУ ТАРВАГАН ТАХАЛ ОДОО ӨНГӨРЛӨӨ ГЭТЭЛ НӨГӨӨ ТАХАЛ МААНЬ ХӨӨШ АМЕРИКААС ЧИ МУУ НҮДЭЭ НЭЭГЭЭГҮЙ ГӨЛӨГӨӨ МИНИЙ БИБЛ МИНИЙ АУГАА ИХ СЭТГЭГЧ ТАРХИНД ЧИ МУУ НУСАН ЧАВХ ТҮРЭЭСГҮЙ ОРШДОО ЛАЛАРАА ГЭЖ БҮХЭЛ БҮТЭН ТУСГААР УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫГ ДООШ НЬ ХИЙСЭН.МОНГОЛ ТҮМЭН ЕРӨНХИЙ САЙДАА ӨМӨӨРӨН ХАМГААЛЖ ЯАСАН ГУЦДАГ МУУ ХҮЗҮҮГҮЙ ВЭ? МИНЖИЙ ХАНГАЙ ШИГ МИНИЙ ЕРӨНХИЙ САЙДЫГ БИБЛ СУДАР Ч ГЭХ ШИГ ГЭЭД ОДОО Л МАНАЙ ОЮУКА ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАН АМЭЭРЭК УЛСААС ТҮҮНИЙГ АЦРАН НЭГ ХУДГИЙН ТУСГАЙ КАМЕРТ ХИЙГЭЭД АЦЫГ НЬ ГОЗОЙЛГОЖ ХҮЗҮҮТЭЙ БОЛГОНО ГЭСЭН ЯАВ ЕӨӨК МААНЬ ТАГ.ОДОО ХАРИН СҮҮЛИЙН ҮЕД ЦАГААН МУУ ЛАЛАРЫН ӨВГӨН ЖАГСААЛ САНХҮҮЖҮҮЛЖ БАЙНА АЛНАА Л ГЭЖИНА ХУДЛААШТЭЭ.МАН ТӨР БАРЬСАН ЭНЭ ОН ЖИЛҮҮДЭД МОНГОЛ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ АЛЦГАР ГИЧИЙ САРАНГЭРЭЛИЙН ХЭЛСНЭЭР ЖИНХЭНЭ УЛАНДАА ОЧЛОО.ЭЛБЭГДОРЖООР ИХ ОРОЛДВОЛ МОНГОЛЫН УЛС ТӨР ТЭР ЧИГЭЭРЭЭ ХЯМАРЧ ЖИНХЭНЭ АЦААРАА ГОЗОЙЛГОНО ГЭЖ УЛС ТӨР СУДЛААЧИД ХЭЛЖИНА ЭЛБЭГДОРЖИЙН ТОМИЛСОН ШҮҮГЧИД ХҮЧТЭЙ БАЙНАА МОНГОЛЫН ТӨРД Л ЛАВ САЛААВЧ ӨГЧИХЛӨӨ ЦАГААН ӨВӨӨ ХАЯГДАЛ ШОРООГ ЧИНЬ БИ АВААД ГОШНОГОО ТАНАЙ ТӨРД 300 ТЭРБУМЫН ТАТВАР ТӨЛЧИХЛӨӨ ЮУ ГЭЖ ГУЦААД БАЙГАА ГӨЛӨГ ВЭ? ГЭЭД ЗАГНААД БАЙГААШТ ОЮУНЭРДЭНИЙН ЗАСАГ ГАНХАЖ ЭХЭЛЛЭЭ ЭНЭ ЗАЛУУ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ УНАЖ БАЙНА ОЮУНААГИЙН ТЭЖЭЭВЭР НЯМБАА ИХ Л ҮНЭНЧ ГӨЛӨГ БАЙНАА
монголоор бичиж сур хужаа минь
...алцгар гичий ч гэх шиг сайрга гээд үнэнээр нь явна шүү золиг минь
яасан овоо цалин аваа вэ
Eсайд элдэв юмтай зууралдах хэрэг байна уу ажилаа шуугиулаад урагшлаачээ...
ИЙМ ЕРӨНХИЙ САЙД ГЭЖ БАЙХ УУ. ХОГ НОВШ ЯРЬЖ АРД ТҮМНЭЭ ДОРОМЖИЛЖ ЭНЭ ТЭР. АМЬДРАЛ УЛАМ ДОРОЙТОЖ.ЮМНЫ НЭ АЙМААР ӨСӨЖ БАЙХАД ТАНИХГҮЙ ХҮН БОСГОЖ ИРЭЭД ХУЦААД СУУЖ БАЙХ
Энэ ЕС төр захиргааны ажлаа хийхийн оронд үе үе цагдаа, шүүх бүр заримдаа сөрөг тагнуулын ажлыг хийгээд байх болтой юм шиг ээ !
Өндөр суудлаар бүхнийг далайлгаад одоохондоо бүх нийг за луурдаад, заазуурдаад болоод бна. Авчиг ЕС-ын суудалд суух цаг хугацаа дуусахаар чи яах хүн бэ ?!
Жаахан нуруутай байгаач ээ, чамд болоод намд чинь өлзийтэй бусуу, Данх аа !
Зөв дөө Оюун-Эрдэнэ ээ гэмтэнгүүдийг дандаа нэртэй устай нь зарлаж байгаарай.Дэмжиж байна
Энэ Оюун-Эрдэнэ гэж боловсролгүй нөхөр үнэхээр чадахгүй байгаагаа ойлгоод ажлаа чаддаг хүнд нь өгөх хэрэгтэй шүү дээ. Энэ улс орныг самарч, ард түмний амьдралыг улныхаас нь бүүр улны ул болгочихлоо. Украйн шиг дайн байлдааны хөлийн газар болох вий дээ. Тэнд 1 хошин шогийн жүжигчин Украйныг дуусгаж бна шүү дээ.
Оюунэрдэнэ анхнаасаа шантажийн улстөрөөр явчихлаа. одоо болноо, чаддаг нь огцруулаад засаг авах нь зөв. өөрийгөө дандаа шүдгүй арслан гэх шүүх, олигархиуд буруутай гэх тайлбараас залхлаа
Jagsaal bur sanhuujilttei gedgiig Oyun-Erdene notolj baih shig.Tegeheer shudarga tav gedeg jagsaaliig erdenes tavan tolgoin mongoor sanhuujuulsen gej ETT-n zahiral asan yaltan Ganhuyag unen helsen gej oilgogdloo
Манай орон парламентаа 2 тахимтай эсвэл хүчтэй ёрөнхийлөгчийн засаглалтай болохгүй бол төрөөс төрсөн тэр бумтаны цуваа тасрахгүйнээ ард түмэн минь ухаарч шаардаач
Огцор огцор
Шударга тэмцлийг дэмжинэ
улс төржинө гэж юу яриад
байгаа юм ёрөнхий сайдыг
ард. түмэн дэмжинэ
Ардчилсан лалруудыг хөлсөлж аваад намынхаа гишүүдийн эсрэг тавьчихсан гар ш дээ
Байнга гөлөг төөрүүлээстэй
Ээ халаг! Ийм ч ерөнхий сайдтай ч байх гэж дээ! “Огцор” ч багадах амьтан! Хүрэлсүх энэ 2 түмний элэг доог болж байгаагаа мэдэхгүй л дээ. Тэнэгийн дотор амгалаан гэж хаха
Яшка Билгээ шиг юм битгий ярь л даа
Энэ жагсаал цуглаан ямартайч захиалга гэдэг нь тодорхой том бүлэглэлийн эрх ашиг 14 мега төслөөр хөндөгдөж буй учир ямарч аргаар хамаагүй зогсоох томчуудын явуулга. Ард түмний тархийг олон янзаар угаах оролдлого хийж байна эрх биш ойлгож байгаа байхаа ЗГ-ыг харааж зүхэж байхынхаа оронд ямар боломжоо өнгөрсөн хугацаанд алдав энэ бүхнийг өргөс авсан мэт шууд тэгширнэ гэж байхгүйг ойлгож хамтран шударга ажиллаасай.
Хөөё юмны үнэ аймаар нэмэгдээд хэцүү байна
Намын нөхөддөө ажил өгөөчээ. Гантөмөр лалрыг хөөж явуул
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Гол хэрэгтэн Женкогоос галыг Эби рүү чиглүүлж ялаас мултлах Хэрээгийн найруулга явж байна.
харанхуй халтар огцор!!
Ард түмний амьдрал хүнд утаа түгжрэл цахилгаан дулаан гэж огт ам ангайхгүй мөртөө өглөө босоо л элбэгдорж цагаан 2 ажил хийлгэхгүй байна гээд байдаг энэ эргүү данхыг яах вээ өөр хийх ажил байдаггүй юм уу
ooroo jagsaj garchhaad erguu danh
uneer pop gar umaa danh
Эби томилсон шүүгч нар давахын, дээд шүүхийн гишүүд болжээ
Хэнтийнхэн их даам бнаа дараа нь идүүлдгийн ш тэ өөр даамаар
Шаа пиздаа нараа цалингаа 6 хан хувиаар нэмчээд татвар дулаанаа 3-6 дахин нэмэхээр хаанаасаа наад мөнгийг чинь олох юм. тоо бодож чаддаггүй дуракууд
Oyun erdeniig demjij BNA.