Оросууд Эгийн голын УЦС-ыг зогсоож, оронд нь ДЦС-3-ыг еврогоор барьж өгнө хэмээн Б.Чойжилсүрэнг шахамдуулав

Монголд хамгийн хэрэгтэй, томоохон төслүүдийн нэг болох Эгийн голын усан цахилгаан станцын төслийг Оросын тал бүх боломжит байдлаараа явуулна гэх амлалтыг төрийн дээд шатны удирдлагуудын түвшинд хэлсэн нь бий. Үүнээс өмнө нь олон жил "Байгал нуурын урсац, экологид нөлөөлнө" гэх тайлбараар шалтаглан хойш татаж ирсэн түүхтэй.
Монгол Улсын Засгийн газар Эгийн голын УЦС-ыг барих байр сууриасаа ухрахгүй
Уг нь Азийн хөгжлийн банкнаас анх 1991 онд 5 жилийн туршид 5.2 сая ам.доллар. 2007-2008 онд 486 тэрбум төгрөгийг, 2013-2018 онд 17 сая ам.долларыг Эгийн голын УЦС-ын төслийн зээлд зарцуулсан байна. Анхны үнэлгээ нь 327 сая ам.доллараар хэмжигддэг. 2016 онд эрчимжиж байсан энэ төсөл гурван улсын компанийн хамтарсан бүтцээр явахаар тохиролцоонд хүрээдсанхүүжилт нь манай талаас шийдэгдээгүй. Хэд хэдэн туршлагатай улс орноос энэ төсөл дээр орж ирэх сонирхлоо илэрхийлсэн ч өөр хамтарсан гадны хөрөнгө оруулагчид олж чадаагүйгээс тэгсгээд замхарсан.
Хятадын Экспорт, импортын банкнаас тэрбум ам.долларын зээл аваад төслийг явуулах ажил мөн л 2015 онд яригдаж, Францын "GDF Suez" компанийн охин компани ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээг нь хийж, жин тан болгосон боловч ОХУ уг байгаль орчны үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй. Ингээд Оросын талаас няцаалттай тулгарсаар байсан ч Эгийн голын УЦС-ийн төслийг энэ 2025 оны төсвийн төсөлд багтаав. Ингэхдээ 3.7 их наяд төгрөгийг төр хувийн хэвшлийн түншлэлээр 2032 он хүртэл хэрэгжүүлнэ гээд тусгачихсан учир явуулах нь дамжиггүй. Хоёр жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай оронд айлчлахдаа Эгийн голын УЦС-ын асуудлаар ЮНЕСКО-д улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн явдлыг Оросын талаас сөхөж асуудал болгосон удаатай. Эдийн засгийн хоригт оруулсан улсынх нь нэгээр Байгаль орчны үнэлгээгээ хийлгэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж шалтагласан хэрэг.
Европын холбоо, ЮНЕСКО, НҮБ-ын голлох орнуудын нэг болох Франц улс манай мега төсөлд анхаарал тавьж, хамтран ажиллахаа илэрхийлсэн нь Орост таалагдаагүй гэсэн үг.
Цаасан дээр ТЭЗҮ нь боловсруулагдаад олон жилийг үзэж байгаа энэ төслийг төрийн тэргүүн нарын түвшинд ярилцах боломжийг манай талаас алдаагүй юм. Ингээд өнгөрсөн оны наймдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг манайд айлчлах үеэр Эгийн голын УЦС-ын төслийг онцгойлон анхаарч, байгаль орчны үнэлгээний асуудлыг цогцоор нь авч үзэхийн тулд хоёр талын ажлын хэсгийг байгуулахаар болсон уг нь. Гэвч өнөөдөр Орос төрийн өндөр дээд түвшинд илэрхийлсэн энэ байр сууриа үл биелүүлэв.
Мөн нөгөө талд Оросуудын байр суурийг тод томруун харуулсан нэгэн ярилцлагыг дотоодын хэвлэлдээ ОХУ-ын Эрчим хүчний хөгжлийн сангийн захирал Сергей Пикиний "Орос-Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны "эхний үе"-ийг Байгаль нуурыг аврах буюу тус цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхгүй байхыг ятгах процесс гэж нэрлэж болно. Тэгэхээр бид Сэлэнгэ дээр хариуд нь ямар нэг зүйл санал болгох. Жишээлбэл тус улсын түлшний нөөц хангалттай байгаа тул хуучин Зөвлөлтийн үеийн нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцуудыг сэргээн босгохоос илүү сайн хувилбарыг хэлж мэдэхгүй байна. Дэлхий дахинд нүүрсний хэрэглээг сайжруулах, орлуулах шинэ гарц олох хүртэл энэ бол хамгийн боломжит санал. Уур амьсгалын нөхцөл байдлыг нь харгалзан Монголд эрчим хүч, дулааныг найдвартай үйлдвэрлэх шаардлагатай" хэмээн ярьсан байв.
Гэвч Монгол Улс 33 жил цаасан дээр л боссон уг төслийг бодит ажил хэрэг болгож, эх орондоо шаардлагатай эрчим хүчний нөөц бололцоогоо бүрэн чадлаараа ашиглах ирээдүйн амбицаасаа ухрахгүй хэмээн Засгийн газрын түвшинд байр сууриа илэрхийлж буй.
Оросын талаас 1.4 тэрбум еврогийн өртгийг бууруулахгүй гэв
Эгийн голын УЦС дээр олон жил гацаасан атлаа Оросын талаас манай мега төслүүд дээр орж ирье гэдэг. Социализмын үед бүтээж, байгуулж асан Оросын байгууламжуудыг тэд өөрсдөө сайн мэдэхийн хувиар дахин барихад асуудалгүй гэх маягтай тайлбар хэлж ДЦС-3-ыг барих сонирхол бий.
ДЦС-3-ын өргөтгөлийн хүрээнд эхний ээлжинд 50 мВт-ын дулааны станцыг шинээр барьж, дараагийн шатанд ашиглалтын хугацаа дууссан 48 мВт-ын станцыг нурааж, үүнийхээ суурин дээр 250 мВт чадалтай дулааны цахилгаан станцыг шинээр барина гэсэн урьдчилсан зураглал бий. Төслийн нийт зардлыг Оросын талаас тус улсын "Интер РАО экспорт" компани татвар орсон дүнгээр 1.4 тэрбум еврогоор гүйцэтгэж өгөх саналаа тулгасан. ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Цивилев Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ"12 МВт-ын хүчин чадалтай дөрвөн блок ашиглалтын хугацаа дууссан, нэн даруй солих шаардлагатай, орчин үеийн стандартад нийцэхгүй байна. Тиймээс бид хамгийн түрүүнд хийх ёстой. Тэр даруй 50 МВт-ын хүчин чадалтай блок барьж, 12 МВт-ын хүчин чадалтай хоёр блокийг мөн ашиглалт оруулж өгье" хэмээн хэлсэн байна.
Улаанбаатар хотод ДЦС-3-ын сэргээн босголтын явцыг хоёр жил шахам хугацаанд гүйцэтгэх бөгөөд энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж, төслийг хамтран гүйцэтгэхээр тохиролцсон. Нэгэнт төрийн тэргүүн нарын дунд яригдаж, албан байдлаар баталгаажаад явсан гэдэг утгаар нь оросын талаас шууд өндөр дүнтэй бүтээн байгуулалтын зардлыг гаргаж ирсэн байна.
Ингэхдээ “Интер РАО” компани дээр нэмэгдээд “Ротек” холдингтэй хамтран төслийг боловсруулж буй. 2023 оны 9-р сард "Интер РАО Экспорт"-ын тэргүүн Максим Сергеев уг төслийн ТЭЗҮ-г аль хэдийн тохиролцсон боловч санхүүжилтийн нөхцлийн талаар нэгдсэн шийдвэрт хүрэхээр ярьж байна хэмээн Оросын хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Монголын хувьд бусад гадны туршлагаар харвал энэ дүн өндөр. Орос өөрөө хамтын ажиллагаатай улс орнууддаа энэ мэт бүтээн байгуулалтыг хийж өгдөг туршлагатай ч манайд хэлж буй энэ үнийн дүн нь даруй хоёр дахин давуулсан зардал юм. Салбарын сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд Орос энэ талбар дээр туршлагатай, орчин үеийн тоног төхөөрөмж, техниктэй учир цахилгаан станц бариулахад боломжгүй зүйлгүй. Гол нь Оросын компаниас өөр манайд цахилгаан станц барьж өгөх санал орж ирээгүй. Үнийн дүнгийн хувьд өндөр үү үгүй юу гэдэг дээр л хоёр тал ярилцаж байгаа гэж байв. Манай талаас үнийн саналыг бууруулах санал тавьсан ч одоогоор уг саналыг хүлээж аваагүй.
Оросын хэвлэлд гарсан мэдээллүүдээс харвал Монголын талаас ДЦС-3-ыг бариулах саналыг өмнө нь тавьж байсан учир энэ санал дээр тулгуурлан нийт өртгийг тооцож, хариултаа өгсөн талаар бичсэн байв.
Монголын цахилгаан станцуудын суурилагдсан хүчин чадал 1.18 ГВт буюу харьцуулбал Эрхүү мужид л гэхэд 13 ГВт цахилгаан станцтай бүтцийн хувьд дөхөж очно гэцгээдэг. Манайд өнөөдөр 1960-1980-аад онд ЗХУ-ын техникийн дэмжлэгтэйгээр баригдсан нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд өнөөг хэр ашиглагдаж байна. Улсын хэмжээнд томоохонд тооцогдох цахилгаан станцууд нь Улаанбаатар дулааны цахилгаан станц-4, Дулааны цахилгаан станц-2, Дулааны цахилгаан станц-3, Дарханы дулааны цахилгаан станц, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг оросууд барьж өгсөн. Энэ үндэслэлээр манай улсын эрчим хүчний салбарын зарим мэргэжилтнүүд Оросоор бариулах нь муугүй шийдвэр гэдэг. Гэтэл эргээгээд дайнтай, олон улсын хоригт орсон, гадаад валютаар гүйлгээ ч хийх боломжгүй хөрш улсаараа бүтээн байгуулалт хийлгүүлэх нь тийм оновчтой сонголт биш хэмээн шүүмжлэх нь ч бий.
Угтаа Оросын хувьд бол Эгийн голын УЦС-ыг чинь явуулах ямар ч боломжгүй тул хариуд нь ДЦС-3-ыг чинь барьж, ашиглалтад оруулж өгье гэдэг санал тулгаж, үүнийгээ төрийн тэргүүнээрээ хэлүүлээд авсан гэсэн үг. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний боломжит гарцуудыг эрэлхийлж байгаа энэ үед Оросын талаас "баруун, зүүнээрээ" гэдэг урьдын байр сууриа тулгасан хэвээр л байна. Харин Эрчим хүчний сайдын хувьд Б.Чойжилсүрэнд хоосон хоцорч байснаас адаглаад ДЦС-3-аа бариулж авахгүй бол хотыг хөлдөөсөн хэрэгт хэдэн жил дараалан унана хэмээн буланд шахагдаж буй нь энэ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
bolio naaduulaa hay
Ямарч МЭДЛЭГГҮЙ , ХЭРҮҮЛЧ ,ТЭНЭГ гарууд энэ сайтад байдаг юм бэ!!!
Хөрштэйгээ зөв харьцв�##� зөв л явна ...
Чам мэтийн гөлөгнүүд байгаа цагт Монгол хэзээ ч дээшээ гарахгүй
Оросуудын хандыг хага дараад өгөөсэй ук бачканууд
Шилний цаанаас чихэр долооно л гэж байх юм
Эгийн голын УЦС-аа барих хэрэгтэй
Чойжоо гэдэг энэ эргүү м�##�ыг эрчим хүчний сайдаас с�##�гаж байж л энэ с�##�бар жаахан өөр байдлаар сэргэлт авах байх даа. Энэ эргүү хэвээрээ байх юм бол эрчим хүчний с�##�бар яг л хэвээрээ оросын төхөөрөмжөөс ч с�##�ахгүй, Оросын дарамтаас ч с�##�ахгүй шүү.
3-р станцаач бариул Францаар цөмийн реакторч бариул ямарч байсан ЭХ-ний хараат байдлаас гарах нь чух�##�
Хамгийн гол нь тохируулагч усан цахилгаан станц хэрэгтэй байгаа юм л даа. Одоогоороо манай стацуудын үйлдвэрлэж байгаа цах энерги пик цагт ө.х орой хүрэлцдэггүй, харин шөнө бол илүүдээд авах газаргүй байдаг. Нүүрсний болон АЦстанцуудыг түр зогсооно гэх ойлголт байхгүй л дээ.
Франц АЦС барьж өгөхгүй уран ухаад явна битгий горьд...африк шиг болгоод �##�га болно
Манайхан эхнээс нь гэрээгээ зөв хийх шаардлагатай
Эргүү дөрвөдөө битгий тэнэгтээд тува царайлаад байгаарай бид хараад хүлээж байгаа шүү. Улаанбаатарын төвд ахиад нүүрсээр ажилладаг зуух бариулах гээд байгаа юмуу. Ядахдаа Хар хорин байж болдоггүй юмуу. Үхэр Монголчууд хэдэн тува, буриадуудаар хамаг асуудлуудаа шийдвэрлүүлэх гэж эрх мэдэл өгч байж сүүлдээ оросын боолчлолд оров. Заяагүй новшнууд
Юу ч ойлгохгүй эргүү юм
Эгийн голоо явуулчих. Байг�##�ь нуур чинь унаган манай нутаг Бид өөрийн нутаг дээр юу хийх нь та нарт хамаагүй гэж Мангадуудад хэлээч
Танайх дайн дажинтай бна, бид энийг өөрсдөө арга
лая нтр гээд пана�##�даач. Орос харахаараа л сүнс нь �######�даг улаан ком. угшильтай нөхдийг �######�уулаад, орос хэл мэдэхгүй, оросуудаас айж мэдэхгүй Данх шиг нөхдийг оронд нь ажиллуулб�##� хамаагүй дээр ш дээ.
ОХУ-ын тусгай �##�ба хөрш улсын нөлөө бүхий �##�бан туша�##�тнуудыг өөртөө элсүүлэн, улс орных нь ашиг сонирхолын эсрэг ажиллуулах т�##�аар маш баялаг туршлагатай!!! Ольхиогүй төр засагтай Монголыг бол тэсгээхгүй, тоглоод л дуусгана!! Сүүлийн үед манай сайд нар улайм цайм оросын эрх ашгийн төлөө зүтгэдэг болжээ??!!
Oros hezeeneese muu sanaatai, Egiin goliin usan tsaxilgaan bol tusgaar togtnol gesin ug shde..xalaasnii ulsaa bailgax gj bgag n meddgui
БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГААГ НЬ ХЯТАДУУДААР ХИЙЛГЭЕ, БАРИУЛАХАА Ч МӨН ТЭДНЭЭР ХИЙЛГЭЕ, ОРОСЫН ГАНЦ НАЙДВАР НЬ ХЯТАД БОЛООД БУЙ УЧИР ТЭД МЭДЭЭЖ ЭСЭРГҮҮЦЭЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ЭЦСИЙН АРГА ЭНЭ Л БАЙНА. БИД УСАН СТАНЦТАЙ УСНЫ ИХ НӨӨЦТЭЙ БОЛЖ БАЙЖ Л ХӨГЖИНӨ. ӨМНИЙН ИХ ГОВИУД Ч УУР АМЬСГАЛ НЬ САЙЖИРНА. ХЯТАД УЛСАД Ч АШИГТАЙ
эх орон гэж дэлддэгчүүд минь +хэрүүлч УТ-өө та нар улс эх орныхоо төлөө санаа бодлоо нэгтгээд зүтгэх,бүтээлчээр хандах ухаан бгаа юу??ингээд хүнд дарлуулаад суух уу??? та нарт УТ-ийн сууд�##� л хэрэгтэй боллохоос тар түмэндээ бүтээлч санаа бол байхгүй л дээ...яав�##� олон нам байгуулж төрөөс "хусах" бэ л гэж бодож бгаа биз дээ..эрүүнүүд ээ
ЧОЙЛУВСАНЖАВГҮРСОРОНЗОНПАЛБИЙГОМБОНАМДАГЧАГНААБАКУЛАРЕНБҮЧИ ЭНЭ САЙХАН ХҮНДЭЭ ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ӨГӨӨД ЧӨЛӨӨНД НЬ СУУЛГАЧИХАА ЭНЭ НӨХӨР ОДОО ХАНАСАН ИДҮҮР ХАНАЛАА ГЭСЭН ҮГ.МИНИЙ САЙХАН АХ МЭНГЭТ НЯМКА ТА ЯАГААД ЧОЙГ САНГИЙН САЙДАД ДЭМЖИЖ БАЙНА ГЭТЭЛ АМЬДРАЛЫН ТАС ХАР УХААНТАЙ ГЭЖ ШАВХИЙТЭЛ ХАРИУЛЖ БИЛЭЭ.ӨНӨӨДӨР ЗАХ ДЭЭР ДУУЛЖ БАЙГАА МОНГОЛЫН ИРГЭН ГУДАМЖИНД АРХИДАЖ ЯВАА АРХИЧИН ХОЁР ХӨЛӨӨ ӨРГӨӨД ГУСУУЛЖ БАЙГАА ЯАГИНУУД БҮГДЭЭРЭЭ АМЬДРАЛЫН ХАР УХААНААР АМЬДАРЧ ЯВАА ЮМ ШҮҮ.МОНГОЛ ШИГ ЛАЛАРЫН ТЭНЭГ УЛС ХААНА БАЙГААН ХОЁР ГҮРЭН ГЭЭЛ ГУЦААД БАЙДАГ ЭНЭ ХОЁР ГҮРЭН ЦЭРГЭЭ ОРУУЛЖ ДАРАМТЛААГҮЙ ЦАГТ ТӨРИЙН ХАР ХАЙРЦАГНЫ БОДЛОГОО ЗӨВ БАРИХАД БОЛЧИХНО.ТЭГЖ ЯРИВАЛ ОРОСУУД ЭРХҮҮ ХОТДОО БАЙГАЛЬ НУУРЫХАА ЭХ ДЭЭР ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬСАН ЯМАР Ч ЭКОЛОГИЙН АСУУДАЛ ҮҮСГЭЭГҮЙ АЖИЛЛАСААР БАЙГАА.ЗҮГЭЭР Л ТЭР СТАНЦАА БАРЬ ХОЁР ОРНЫ ЭРДЭМТДИЙН ГРУПП ГАРГААД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЕ УОСГАЛАА Л АШИГЛАЯ ГЭЖААГААШТ БОЛОХГҮЙ БОЛ ҮҮНИЙГ БИ ХИЙЕ НАД РУУ ЗАЛГААРАЙ 9911,,,,,,,
Хэзээ болтол Орос Ах гэж хууртах вэ
Улс Эх Орныхоо төлөө зориг гаргаач!!!!
ӨГӨР ТЭНЭГ ПАНИК ДӨРВӨД ЧОЙЖИЛСҮРЭН ОРОZУУДТАЙ ХЭЛ АМАА ОЛОЛЦОЖ ЧАДАХГҮЙ БОЛОЛТОЙ...ЯАРАЛТАЙ СОЛИХ ХЭРЭГТЭЙ...ЭНЭ АЛБААР ХОРЛООД МОНГОЛЫН ТАЛЫН БАЙР СУУРИЙГ МИАРУУЛААД ДОРОЙГООР ДҮРСЛЭЭД БАЙГААГН БИД ХАРЖ БАЙНА
нүүрсний цахилгаан станцууд бариулахад санхүүгийн эх үүсвэр боломжтой байхад зөвхөн оросоор бариулахаар өөр гарцгүй гэж худлаа мэдээлэл тараахаа боль! Чойжилсүрээн?
Угаасаа арчаагүй дорд улс хаашаа ч гарах гарцгүй 3сая хүн кк Тулгасанг нь тулт�##� хийлгээд ядаж тог цахилгаан тасарахгүй гэрэлд хүчиндүүлээд хэвтэцгээж байя хэдүүлээ хаха
Өндөр үнэ тулгаад байгаа наад хувхай Оросууд чинь бүтэхгүй ээ. Монголыг хорлоод л дуусна. Оросоос технологиор хол тасарсан Франц, Герман, Япон, БНСУ гээд өндөр хөгжилтэй улсууд байна. Тэдэнтэй хамтрах хэрэгтэй
Усан цахилгаан станцын үүрэг чинь өөр шүү. Жирийн станц бариад тэр үүргийг гүйцэтгэж чадахгүй.
1.4 тэрбум евро. Тооны мэдлэгээ дээшлүүл. Оросууд ингэж л бидний төмсийг базаж байна.
Archaagui g###gnuud
Бариач ээ. Байг�##�ь нуурт ямарч өөрчлөлт орохгүй. Өөрийн нутаг дээгүүр урсаж буй гол, горхио хэн мэдэх вэ.
Чойжилсүрэнг харв�##� бухын доодохыг харж үнэг турж үхэхийн үлгэр...Өмнө нь Даваасүрэн гэж гэж новш юу ч хийгээгүй.Тэр дүгнэлтийг нь Хятад,Хойт Солонгос,Иранаас ч болсон гаргуулаач.Монголчуудыг дэндүү дорд үзэж байна.Бензин,эрчим хүчээ шийдчихвэл асуудлаа ярьж эхлэх боломжтой.Хятадууд оросын эрх ашиг Монголд 100 хувь тогтохыг хүсэхгүй л байх.
Энгэж худ�##� мэдээллээр өөрийнхөө дүгнэсэн хард�##�таар иргэдийг турхирах ямар хэрэг байдаг байна аа! Хоёр улсын тэргүүнүүд УБ-т уулз�##�даж мэдэгдэл хийснээс хойш ЗГ хооронд яригдах ёстой асуудлууд яригдаад явж л байгаа юм билээ шдээ. Энэ тухай бичигч Та худлаа ярихаа жаахан хүлээж аяд. Эсвэл ажилдаа түүртээд байгаа юм шиг байдаг сайд гэх Б.Чойжилсүрэнг олон нийттэй ажиллах хүрээндээ анхаар�##� хандуул гэж шах! Иргэдэд худлаа ярих жирийн худ�##�чаас илүү ноцтой үйлдэл биз дээ.
Нүүрсээр хордуулах ажил явах юм бна даа . Эгийн голын усан цахилгаан станц нь хэрэгтэй .
Монголоидууд...заяа чинь дээ Оросууд та нарын бүх газар нутгийг булаан эзэлсэн Хядлага үйлдсэн Одоо дахиад та нар Оросуудад хядуулах уу
чой жөү �####�а л "гудрах" аргаа хайж байгаа биз ????????
Оросуудын сан�##� биш шүү. Чойжилсүрэн л үнийн дүнг өсгөж ийм юм яриад байгаа юм. Сайн ш�##�гаачээ
Чойжилсүрэн издуг нэг хулгайч нь хутг�##�аад �##�чихаасай
Бага оврын АЦС барьж өгөхгүй юм бол уран үнэтэй байгаад ч яах юм билээ
Нутаг дээрээ ганц станц барьж чадахгүй ивануудаас зөвшөөрөл авах шаардлага бну.чих нь дүлий юм шиг л барих хэрэгтэй.
Хайран голоо б�##�лаж байхаар атомын станц бариачээ
Ямар их хов жив болгож байж ажил явуулдаг сайд вэ. Дэндүү юмаа.
Хүрэлсүх Оюун Эрдэнэ огцор
Одоо эд нарыг хараад турж үхнэ. Нэн даруй огцор
Улаан-Үдийн наахань т�##�д байдаг Г�##�уут нуурын ЦС аас манайх тог авдаг...Энэ станц оросын сайд Лавровын бүлэглэлийнх...Тэд манайхнаас мөнгө саахын тулд Эгийн голын станцыг гацаадаг
Арчаагүй, мэдлэггүй, хоосон толгойлсон, төрд булхайгаар очсон юмнуудаас болж төсөл байтугай улсын хөгжил гацаж байна. 1990 оноос монголд засагласан хоноцын сэтгэлтэй этгээдүүдийг бүгдий нь цаазын тавцан дээр тууж авчрах ёстой.
90 оноос Оросоос с�##�на гэж баахан дөвчигнөөд хөгжих биш бүүр дордсон шүү Оросын сан�##� өлзийтэй дээ ядаж л хахууль авилгад автахгүй
oros ah nariin sanaa iim baigaa yum daa.mongoliig ali boloh udaan horloh.
Яриад өчнөөн жил болсон бүх цах.н станцуудаа бүгдийг нь бариачээ.Хамгийн гол нь хор хөнөөл, утаа угаар багатай, боловсронгуй технологитой бх нь зөв биз дээ. Атомын цах.н станцыг аюултай, цацрагийн хордлогыг байг�##�ь болон хүмүүст тарааж хордуулдаг, арилгах боломж бага гэсэн. Дулааны ЦС нь утаа угаараархордуулаг. Хамгийн хор хөнөөл багатай нь УсанЦС юм биш үү. Гэхдээ одоо үед АЦС, ДЦС.дыг хор хөнөөлгүй ажилладаг технолог гарсан гэсэн биз дээ. Эрчим хүч дутна уу гэхээс илүүднэ гэж бхгүй тул Дулааны, Цөмийн, Усан ЦС даа бүгдийг нь шат дара�##��##�тайгаар бариач дээ. Тэр нь энэ нь болохгүй бна гээд хойшоо сууж, доошоо м�##�таад бв�##� цах.ны хязгаарл.с с�##�даггүй
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Ийм болохоор л оросууд дайнд ялагдаж үгүй болох хэрэгтэй байгаам л даа
Orsuud bvtesen yma urusdul higelde yun bolohgvi baigad baiga ym mongoldol higed ugi gej baindag ene eguurn ergvv gesen vg ymu
Энэ хүнийг огцруулаад өгөөчээ. Юугаа хийгээд байлгаад байгаа юм бэ....
энэ орос станцууд харагдах байд�##� нь орос боловч дотроо бол япон,Герман,Ит�##�и,хятад,Чех бодон бусад олон орны үндсэн ба туслах тоноглол тавигдсан. Карказ яс нь орсоороо байгаа
Zolbin orosuud sulraltai boltson hirnee ehneree hardaj zodood bdg shig L aashilah yum
зөв
зөв
Дээрэлхүүлж ханахгүйм дээ