ҮСХ: Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 8.4 хувиар буурсан

Mөнгөний нийлүүлэлт 2024 оны 12 дугаарсарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 43.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос 5.7 (15.2%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 4.9 (28.8%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 1.8(19.7%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн хэмээн ҮСХ-ноос мэдээллээ.
Төгрөгийн хадгаламжийн хувьд 2024 оны арванхоёрдугаар сарын эцэст 22.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 989.1 тэрбум төгрөгөөр, өмнөх оноос 4.9 их наяд төгрөгөөр өсжээ. Төгрөгийн хадгаламжийн
- 19.0 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж,
- 3.1 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
Харин валютын хадгаламж 4.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 325.1 тэрбум төгрөгөөр өсөж , өмнөх оноос тэрбум төгрөгөөр буурсан байна. Түүнчлэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны арванхоёрдугаар сарын эцэст 1.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 200.3 тэрбум төгрөг буюу 9.7 хувиар, өмнөх оноос 172.6 тэрбум төгрөг буюу 8.4 хувиар тус тус буурсан гэх тооцоолол гарсан.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.