Top StoriesСПОРТ

Наадмаар допинг хэрэглэсэн М.Буяндэлгэрийн багш, Э.Оюунболдын найз, Архангайн залуу арслан нараас ДОПИНГ ИЛЭРЧЭЭ

Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага Засгийн Газраас баталсан "Допингийн эсрэг Үндэсний дүрэм"-ийн дагуу 2024.11.20-ноос өнөөг хүртэл үндэсний бөхийн 33 тамирчныг өөрийн байгууллагын эрхийн хүрээнд сонгон, допингийн шинжилгээ авч ажиллаж байгаа аж.

“Монада” буюу МҮДЭБ нь бөхчүүдээс авсан сорьцоо ХБНГУ-ын Дрезденийн Спортын биохимийн ба Допингийн анализын институтын /Dresdner Strasse 12, 01731 Kreischa, Deutschland/ итгэмжлэгдсэн лабораторит илгээж, допингийн хариуг илгээсэн дарааллын дагуу танилцуулж байгаа талаар МҮБХ-ноос ч мэдээлээд байсан.

33 сорьцын гурваас допинг баталгаажжээ

Тэгвэл, дээрх 33 бөхөөс гурав нь допинг хэрэглэсэн нь баталгаажсан байна. Мөн гурван сэжигтэй тохиолдол ч илэрч, давтан шинжлүүлж нягтлуулахаар илгээжээ.

Одоогоор допинг хэрэглэсэн нь тодорхой болсон бөхчүүдэд,

  • Аймгийн арслан Г.Мөнхбаяр (Архангай)
  • Сумын заан А.Баяртогтох (Өмнөговь)
  • Сумын заан Д.Отгонбаяр (Хэнтий) нарыг эх сурвалж бататган нэрлэлээ.

Архангайн залуу арслан Г.Мөнхбаяр

Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Зэвсэгт хүчний 189-р ангийн бөх Галбадрахын Мөнхбаяр өнгөрсөн жилийн аймгийнхаа наадамд түрүүлсэн. Ингэж аймгийн арслан цол хүртсэн.

Тухайн үед “Сүүлийн дөрвөн барилдааны алинд ч бүдрээгүй түрүүлсэн” хэмээн бичигдэж, нутгийнхныхаа талархлыг хүлээгээд байлаа. Г.Мөнхбаярын хувьд өсөх ирээдүйтэй залуу бөх байв.

Наадмаар допинг хэрэглэсэн М.Буяндэлгэрийн багш гэх А.Баяртогтох

Харин Өмнөговь аймгийн харьяат, сумын заан А.Баяртогтохын тухайд дэлгэрэнгүй мэдээлэл бага байна.

Үндэсний их баяр наадамд зодоглосон бөхчүүдээс шинжилгээ авахад аймгийн арслан М.Буяндэлгэрээс допинг илэрсэн нь баталгаажсан.

Тэгвэл сумын заан А.Баяртогтох нь М.Буяндэлгэрийн багш гэдэг мэдээлэл байгаа юм.

Э.Оюунболдтой ойр гэх Хэнтийн Д.Отгонбаяр

Сүүлд нь, сумын заан Д.Отгонбаярын хувьд мөн онц мэдээлэл багатай. Өнгөрөгч 2024 оны арванхоёрдугаар сарын барилдаануудад анх удаа шөвгөрөн үлдэж байсан онцлогтой.

Үндэсний бөхийн спорт сонирхогчид түүнийг Э.Оюунболдтой ойр, нэг сумынх хэмээн тайлбарлаж байна.

Дахиад гурван шинжилгээний хариу сэжигтэй, хүлээгдэж байгаа юм байна.

МҮБХ, МҮДЭБ хамтран 2025 оны нэг, дөрөвдүгээр улиралд бөхчүүдээс шээс болон цуснаас шинжилгээ авах аж. Бөхчүүдийн хувьд нэгдүгээр сараас эхлэн допинг хэрэглэж эхэлдэг циклтэй. Улмаар Үндэсний их баяр наадам болохоос тодорхой хугацааны өмнө зогсоож, биеэсээ хөөхөөр тооцдог.

Тийм ч болохоор үндэсний бөхийн спортоос допинг гэгчийг үгүй хийхийн тулд явцын бөгөөд түүврийн шинжилгээ нэн чухал юм. Өнгөрсөн оны сүүлээрх түүврээр л гэхэд 33 шинжилгээний 3-4-т нь ийнхүү допинг илэрчхээд байна. Энэ бөхчүүд допинг хэрэглэх сэтгэлгээнээс ер ангижирч өгөхгүй байгааг л харуулах юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 16, 2025 09:20

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин
1 сар 16, 2025 10:13

тэнэг бөхчүүд

Зочин
Зочин
1 сар 16, 2025 12:34

Тэр Мөнхбаяр гэнэт тасраад гараад ирсэн юм аа одоо төрийн �##�банаас х�##�ах хэрэгтэй

Зочин
Зочин
1 сар 16, 2025 14:21

Бүгдэд тогтмол өг, гүйцээ

Холбоотой мэдээ

Back to top button