Нийгэм мэдээ

Хүн хулгайлах, худалдаалах гэмт хэргийн сэжигтнийг эрэн сурвалжилж байна

Цагдаагийн Ерөнхий газраас хүн хулгайлах, худалдаалах гэмт хэрэгт сэжиглэгдэж буй Ганзоригийн Цэндмааг эрэн сурвалжилж байна.

"Сэжигтэй этгээд нь 23 настай, эмэгтэй, 160-165 см өндөртэй, 50-55 кг жинтэй, нүүрэн дээрэй шивээстэй, өргөн шанаатай. Дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж болзошгүй тул тухайн этгээдийн талаар үнэн зөв мэдээллийг цагдаагийн байгууллагын 86225533 дугаарт ирүүлэх боломжтой" гэж мэдээллээ.

Энэ төрлийн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлд зааснаар

1.Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

  • 2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;
  • 2.2.хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж;
  • 2.3.Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

  • 3.1.байнга тогтвортой;
  • 3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
  • Тайлбар: -Хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.

Энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход хохирогч өөрийг нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хохироож байгааг өөрөө зөвшөөрсөн эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

13.2 дугаар зүйл. Хүн хулгайлах

  • 1.Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан авч явсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

  • 2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;
  • 2.2.хоёр, түүнээс олон хүнийг хулгайлж;
  • 2.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 17, 2025 17:42

Хөсрий царайтай оркод хууртагддаг аа бас...

Зочин
Зочин
1 сар 17, 2025 20:44

Ийм төрлийн гэмт хэржгтэнд оноох ял бага байна

Иргэн
Иргэн
1 сар 18, 2025 00:34

Famenistuud harj bnuu emegtei hun bas muu hun baigaa biz, emegtei hun bol tsever yamar ch gemgui gdeg humuust sain haruul

Үнэн үнэн үнэн
Үнэн үнэн үнэн
1 сар 18, 2025 15:44

Ер нь эрүүгийн хуулийн ял шийтгэлийг улам чангатгах хэрэгтэй.Цаазын ялыг ч сэргээх нь зүйтэй.Мөн улсад учруулсан хохирлыг заав�##� нөхөн төлүүлэх хэрэгтэй.Баахан мөнгө идэж шамшигдуулчихаад хэдэн жил болсон болоод цайрч бх шиг.Хөрөнгийг нь хурааж гэр бүлийг нь цөллөгт явуулдаг болвол гэмт хэрэг эрс багасна.

Зочин
Зочин
1 сар 18, 2025 17:46

Өгөр царайлсан �########� хурдан баригдаасай

Зочин
Зочин
1 сар 19, 2025 08:16

Ийм амьтанг шоронд 1 насаар нь хатаав�##� таарна.хөнгөн ялтай бдг бн.Муухай хүйтэн царайтай новш

Хүн
Хүн
1 сар 19, 2025 08:44

ИЙМ ТЭМЭЭНЭЭС ТЭМДЭГТЭЙ ХҮНИЙГ БАРЬЖ ЧАДДАГҮЙ, ДАХИН2 ГЭМТ ХЭРЭГ ХИЙГЭЭД ЯВЖ БАЙДАГ АРАЙЛ ЮМ БИШҮҮ

Зочигэрэлгэрэлчин
Зочигэрэлгэрэлчин
1 сар 19, 2025 09:35

Нүүрэндээ шивээс хийлгэсэн тэнэг

Zochin
Zochin
1 сар 19, 2025 16:08

Ene muu hulgaich halhiin hawtgaigaas haa holdoh we dee hvn hudaldaj aaw eejiigee tejeedeg bh n aaw eejiig n bariad horichih tegwel Ene muu irehgvi haa dald oroh we dee oldwol shuud caazal

Зочин
Зочин
1 сар 19, 2025 18:19

Манайх бас үнэн муу байгаа шүү энэ тэмээнээс тэмдэгтэй �##�масийг олж ядаад байхдаа ядий

Холбоотой мэдээ

Back to top button