УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Өнөөдөр хоёр байнгын хороо, нэг ажлын хэсэг хуралдана

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгийн өнөөдрийн /2025.01.22/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 11:00 цагаас Их засаг танхимд дараах асуудлаар хуралдана.

  • Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 15:00 цагаас Их засаг танхимд дараах асуудлаар хуралдана.

  • “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн хуралдаан

УИХ-ын даргын 2024 оны 111 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 12:00 цагаас Үндсэн хуулийн танхимд дараах асуудлаар хуралдана.

  • Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button