Гадаад мэдээСПОРТ

"Бүх оддын" тоглолтод Стефен Көрри оролцоно

Ирэх сарын 14-16-ны өдрүүдэд 74 дэх удаагийн бүх оддын тоглолт зохион байгуулагдана. Энэ удаагийн сагсанбөмбөгийн бүх оддын тоглолтын нэрс албан ёсоор зарлагдаад байна.

Оролцогчдоос хамгийн сонирхолтой нь “Голден стэйт уорриорз” багийн хамгаалагч Стефен Көрри бүх оддын тоглолтод 11 дэх удаагаа оролцоно.

Ингэснээрээ тэрбээр NBA-ын тоглолчдоос хамгийн олон удаа оролцож байгаа тамирчин болов. Мөн бүх оддын тоглолтод хамгийн олон удаа оролцсон "MVP" болж байсан аж.

Түүний амжилтаас дурдвал NBA-ын дөрвөн удаагийн аварга, хоёр удаагийн MVP (хамгийн үнэ цэнэтэй буюу шилдгийн шилдэг тоглогч), 2022 оны “Бүх оддын” тоглолтын MVP. Сагсанбөмбөгийн NBA-ын энэ удаагийн улиралд 22.6 оноо, 6.3 дамжуулалт, 4.9 самбар дунджилж байгаа бөгөөд 151 удаа 3 онооны шидэлтээ амжилттай болгож, чөлөөт шидэлтээ 94 хувь гүйцэтгэж байна.

А.ГАНТИГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 27, 2025 08:46

NBA-ын тоглолчдоос хамгийн олон удаа оролцож байгаа тамирчин болов гэдэг нь худлаа юм шүү. Харин багаасаа хамгийн олон удаа оролцсон тамирчин болсон байна. NBA аас гаргасан чансаагаар хамгийн олон удааг Леброн 21 тэргүүлж Жордан 19 уда�##�даг Стефф 53 д байна. Сайн нягта лж бичнэ үү.

Дэл
Дэл
1 сар 27, 2025 09:39

Hudlaa

Холбоотой мэдээ

Back to top button