Нийгэм мэдээ

"Автобусанд өдөрт 1000 төгрөг төлөөд хугацаа харгалзахгүй дөрвөн удаа үнэгүй зорчино"

НИТХ-аас баталсан тогтоолын дагуу маргаашаас нийтийн тээврийн шинэ тариф мөрдөгдөж эхэлнэ.

Үүнтэй холбоотойгоор Нийтийн тээврийн бодлогын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж мэдээлэл өглөө.

Тэрбээр "Иргэн өглөө гэрээсээ гараад орой ажлаасаа буцах хооронд 500 төгрөгөөр хоёр удаа зорчдог байсан. Өөрөөр хэлбэл, 1000 төгрөгөөр хоёр удаа зорчдог байсан гэсэн үг. Тэгвэл шинэ журмаар 1000 төгрөгөөр дөрвөн удаа зорчих буюу тухайн хүнд хоёр удаагийн нэмэлт зорчилтыг олгох хувилбар хэрэгжинэ гэсэн үг. Харин дамжаад ажилдаа очдог бол хугацааны хязгаарлалт байхгүй. Өмнө "30 минутын дотор дамжин суух ёстой" гэх нөхцөл байсан. Шинэ тогтоолоор хугацааны нөхцөл байхгүй гэсэн үг. Хугацаа харгалзахгүйгээр өдөртөө дөрвөн удаа зорчино" гэв.

Мөн дамжин суухдаа заавал өөр чиглэлийн автобусанд суухад хүчинтэй байсан бол одоо чиглэл харгалзахгүй суух боломжтой болсон" гэлээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 11, 2025 07:34

Үнэгүй явна гэж юу яриад байгаан бэ???

Холбоотой мэдээ

Back to top button