Блэйк Лайвли, Жастин Балдони нарын шүүх хурал ширүүхэн болжээ

Жүжигчин Жастин Балдони болон Блэйк Лайвли нар киноны үеэр бэлгийн дарамт үзүүлсэн гэх гомдлоор шүүх хуралдаан дээр маргалджээ.
Өнгөрсөн оны 12 дугаар сард Лайвли хамтран кинонд тоглосон Балдонигийн эсрэг хууль ёсны гомдол гаргаж, түүнийг бэлгийн дарамт үзүүлсэн гэж буруутгасан бөгөөд үүний хариуд Балдони өөрийг нь гүтгэж байна хэмээн мэдэгдсэн юм. Балдони түүний гаргасан гомдлыг нэр хүндийг нь унагаж, гутаан доромжилсон хэмээн шүүхэд хандсан. Манхэттэнд болсон шүүх хуралд жүжигчид өөрийн биеэр ирээгүй бөгөөд өмгөөлөгчид өөрсдийнх нь үйлчлүүлэгчийг олон нийтэд харлуулж байна хэмээн шүүх хуралдаан дээр уур амьсгал ширүүхэн болов.
Балдонигийн өмгөөлөгч нөгөө талыг шүүхээс гадуур мэдэгдэл хийсэнд буруутгасан бол Лайвлигийн өмгөөлөгч “хэвлэлээр хэргийг шүүхгүй, шүүх хуралдаан дээр шийдвэрлэх ёстой” хэмээн хэлсэн юм. Мөн Балдонигийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хамгийн хурднаар шийдвэр гаргах санал гаргасныг хуралдаан даргалагч хүлээн авсан байна.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: ВВС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Би амьдр�##� дээр яг энэ хүүхэн шиг хүн харсан. уруулаа час улаанаар будсанаас өөр будаггүй. Хүүхдүүдэд зориулаад хандив цуглуулж буй юман дээр зогсож байсан.