Нийгэм мэдээ
ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр: БЗД-ийн сэжигтэй тохиолдлын хариу маргааш гарна

Өнгөрсөн амралтын өдрөөр БЗД-ийн 26 дугаар хорооны ... дугаар цэцэрлэгээс менингококкийн нэг сэжигтэй тохиолдол илэрсэн тул шинжилгээ авсан. Тухайн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу маргааш 11:00 цагт гарна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.
ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр "Дэгдэлт таван жилийн үечлэлтэй гардаг. Гэхдээ вакцинаар сэргийлдэг болсноос хойш буюу 1995 оноос тоо нь эрс буурсан. 2005 онд 40 тохиолдол батлагдаж байснаас хойш 20 гэх мэтээр буурч байна. Бидний тооцоолж буйгаар 2025, 2026 онд менингитийн 15 орчим тохиолдол бүртгэгдэх магадлалтай" гэлээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Heden ch honog bdog yum be