“Их 20”-ийн Гадаад хэргийн сайд нар Иохансбург хотноо чуулж байна

Өмнөд Африкийн Иохансбургт “Их 20”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт өчигдрөөс эхэллээ. Энэхүү уулзалтыг Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафоса үг хэлснээр нээсэн бөгөөд “Эв нэгдэл, тэгш байдал, тогтвортой харилцаа” сэдвийн дор зохион байгуулагдаж байна.
Энэ удаад 130 орчим ажлын хэсгийн болон 23 сайдын уулзалт хэлэлцүүлэг болох юм. 2025 оны 11 дүгээр сар хүртэл уулзалт хэлэлцүүлгүүд үе шаттай болж, хэлэлцүүлгийн төгсгөлд “Их 20” удирдагчдын уулзалт болсноор өндөрлөнө.
Гадаад хэргийн сайд нарын уулзалтад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, ОХУ-ын Шадаад хэргийн сайд Сергей Лавров, Энэтхэг улсын гадаад хэргийн сайд Субрамньяам Жайшинкар, Их Британийн Гадаад хэргийг сайд Дэвид Лэмми, Францын Гадаад хэргийн сайд Жан Ноэль Барро нар оролцож буй бөгөөд Германы Гадаад хэргийн сайд Марко Рубио оролцохгүй гэдгээ уулзалтын өмнөх өдөр мэдэгджээ.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: G20
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 R baaziin dashdorjiin enhjargal y####n hun aminii heregten
Батсүрэн сэтгүүлчээ.Германы гадаад хэргийн сайд Марк Рубио гэж хэн бэ?