Трамп Мексик, Канадад тавина гэсэн тарифаа ирэх долоо хоногт хэрэгжүүлнэ хэмээжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт /2025.02.27/ хэлэхдээ Мексик, Канадын экспортод 25 хувийн татвар тавина гэж байснаа ирэх долоо хоногийн мягмар гарагт /2025.03.04/ хэрэгжүүлнэ гэсэн байна. Мөн фентанил АНУ-д орж ирсээр байга тул БНХАУ-ын бараанд арван хувийн нэмэлт гаалийн татвар тавина гэсэн юм. Ингэснээр БНХАУ-ын бараанд тавьдаг гаалийн татвар 20 хувь болно.
Трамп Канад, Мексик хоёрыг улсад нь орж ирж буй фентанилын урсгалыг зогсоох ажлыг хангалттай хийхгүй байгаа учир татварыг ирэх долоо хоногоос хэрэгжүүлэх шийдвэр гаргасан гэжээ. Сэтгүүлчид түүнээс Мексик, Канад хоёр АНУ-руу орж ирж буй фентанилын урсгалыг зогсоох тал дээр хангалттай ахиц гаргасан эсэхийг нь асуухад “Ахиц гаргасан гэж харахгүй байна. Хар тамхины тал дээр ахиц гаргаагүй” гэж хариулсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөнөг Трамп