Улс төрийн мэдээ

"Евро 5" гэсэн наалттай, евро 2 хөдөлгүүртэй автобус орж ирснийг тэд мэдсэн ч тоогоогүй

"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хуралдаан болж, түр завсарласан бөгөөд өнөөдөр /2025.03.07/ үргэлжилж байна.

Шүүх хуралдааны үеэр Тэнүүн огоо ХХК “Ноотой ногоон” автобусыг анх оруулж ирэхдээ евро 2 хөдөлгүүртэй автобус гэж гаальд бүртгүүлээд евро 5 гэсэн наалттай Улаанбаатарт авч ирснийг “Тэнүүн огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат батлав. Тэрбээр улсын яллагчийн асуултад хариулт өгөхдөө энэ талаар хэлсэн юм.

Асуулт, хариултыг хүргэе.

Улсын яллагч: 2023 оны долдугаар сарын 6-наас есдүгээр сарын 25-ныг хүртэлх хугацаанд их багтаамжийн 100 автобусыг та хүлээн авсан тийм үү.

“Тэнүүн огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат: Тэгсэн.

Улсын яллагч: Эдгээр автобусыг гаалиар оруулж ирэхдээ гаалийн мэдүүлэгт евро хэд хөдөлгүүртэй автобус гэж мэдүүлсэн юм бэ?

“Тэнүүн огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат: Гаалийн мэдүүлэг дээр евро 2 гэж мэдүүлэгдсэн байгаа.

Улсын яллагч: Тэгвэл тухайн автобусанд евро 5 гэсэн наалт байсан уу.

“Тэнүүн огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат: Байсан.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Uu khuurhii gaaliinhan uzeegui bna shdee ebro 2 geed 5 g gaaliinhan oruuljee kkkk

ЗочинGaali
ЗочинGaali

Kheregee udaashuuralah zabaarah ajilgas

Таадгар
Таадгар

Энэ хулгайчууд өөрсдөө тэр евро2, евро5 гэсэн хаягаа хийгээд наачихаа биз, наад хулгайчуудаараа шорон ша�##�гаж, жанг нь хүртээвэл зохино!

Зочин
Зочин

gaaliin dargiig z##luulaa zovhon eniig huivaldaj bai yaj oruulsan uildleer ni shalga ter tsagdaa nohriig

Зочин
Зочин

Наад хулгайч нарта яаж ял өгөхийг чинь ард хүлээж бнаа үнэн юм гэж хулгайчуудад байхгүй шүү,хуульчид та бүхэндээ итгэж бгаа шүү

Зочин
Зочин

Хэрэг эзэн дарга нар ил бхад шүүх нам мэдсээр бж.шоронд орохгүй бнаа

Зочин
Зочин

Ха ха дүр эсгэсэн жүжиглэлт болоод л дуусгах нь уу. Арай л доромж бус уу

Шихихутаг
Шихихутаг

Хувь хувьсг�##�, хил га�##�ь засаг төрийнхөн нь хүртэл хутг�##�даад орчихсон хөдөөнөөс ирсэн өлөнтийнхнөөр дүүргэчихсэн л�##�рын нийгмийг бүтээждээ!!!

Зочин
Зочин

Улсаа хууран мэхэлж, мэдэн будилж, ял завших санаатай, мөнгө завшсан муу хулгайчдыг шүүхгүйгээр цааз�##�баас зохилтой. Хойшдын хэрэгт сургамж болой.

Зочин
Зочин

Тэнүүн огоо бол бас л онгироо байгаам шүү.

Холбоотой мэдээ

Back to top button