Нийгэм мэдээ

1xBet-ийг сурталчилдаг "Youtube" сувгууд

Eguur.mn агентлаг өчигдөр /2025.03.13/ 1хBet-ээр санхүүжиж, тоглолтоо хийн, өөрийн уран бүтээлээ клипжүүлсэн урлаг соёлынхныг нэрлэсэн.

Тэгвэл энэ удаа 1xBet-ийг сурталчилж, мөнгө олдог "Юүтүбэр"-үүдийг нэрлэж байна.

Олон нийтийн сүлжээнд спорт бэттинг болон мөрийт тоглоом, бооцоот тааврын улмаас өөрийн эд хөрөнгөө зарж, өрөнд орж, цаашлаад амиа хорлосон тохиолдлууд дэлгэгдэх болсон. Энэхүү мөрий нь нийгэмд газар авч, хавтгайрч иргэд үй олноороо үгүйрэн хоосорч, байхад бүх насныхны дунд танил болсон төрөл бүрийн контент бүтээдэг Юүтүбэрүүд 1xBet болон Melbet-ээр цалинжих аж. Тэр ч бүү хэл промо кодоор нь бооцоо тавьсан хүмүүст буцаан олголт өгнө гэдэг. Гэхдээ хачир дээрээ хүмүүс буцаан олголт авах бус юүтүбэрүүд бооцооны мөнгөний тодорхой хэдэн хувийг нэмэлт урамшуулал болгон авдаг байна.

Ер нь 1xBet-ийн сурталчилгаа манай улсад гүн цөмөрсөн гэж хэлж болно. Бүхий л салбар луу нэвчин орсон гэхэд хилсдэхгүй. Юүтүбэрүүд өөрсдийн контент дундаа Bet-ийн талаар тайлбарлах, "Энэхүү кодыг ашиглавал буцаан олголттой" гэж, мөн контентынхоо аль нэг буланд лого байршуулах зэргээр сурталчилгаа явуулдаг.

Юүтүбэрүүдийн цалинжих схемийг тайлбарлавал. Контентдоо логогоо шингээх, яриан дундаа өөрөө тайлбарлан сурталчлах зэргийг сард хэдэн удаагийн давтамжтай оруулах зэрэгт үндэслэн цалингаа тохирдог. Харин дээр дурдсан промо кодын дагуу мөрий тавьсан хүмүүсийн тодорхой хэдэн хувиар нэмэлт урамшуулал авдаг.

-Ч.Бадмаараг /Ruby’s Channel/-

-Ruby Channel нь 2016 онд контент хийж эхэлжээ. Сүүлийн хоёр, гурван жил юүтүб бичлэг болон контентдоо 1XBet-ийн сурталчилгааг хийдэг болсон. Мөн өөрийнх нь "Ruby1" промо кодоор нэвтэрвэл 100 хувийн бонус авна гэж уриалдаг байна. Одоогийн байдлаар 286 мянган дагагчтайгаар нийтдээ 248 бичлэгийн юүтүбтээ оруулжээ.

Дээрх зааврыг байрлуулан юүтүб сувагтаа 20 гаруй бичлэг нийтэлж, сурталчилгаа хийжээ

-н.Давааням /Newsac/-

-Newsac сувгаар дамжуулан мэдээ мэдээлэл, нийгэм, соёлын асуудлуудыг олон нийтэд хүргэх контент бэлтгэдэг. 2019 оноос эхэлж, юүтүб сувагтаа олон төрлийн контент хийж эхэлсэн бөгөөд 2020 оноос эхлэн 1xBet-ийн сурталчилгааг хийдэг болжээ. Одоогийн байдлаар өөрийн юүтүб хуудсандаа 146 мянган дагагчтай бөгөөд зургаан жилийн хугацаанд 279 видео нийтэлсэн байна.

-Munhluu-

-Кино товчлолын бичлэгийг 2019 оноос хийж эхэлжээ. Өөрийн хуудсандаа 438 мянган дагагчтай. 2020 оноос эхлэн бичлэгтээ 1хBet-ийг сурталчилжээ. Мөн зургаан жилийн хугацаанд 149 видео бичлэгээ нийтэлсэн байна. Тэрбээр, кино тайлбарлах үедээ өөрийн промо кодыг санал болгож, буцаан олголттой гэдгийг нь онцлон ярьж, реклам хийж байна.

-Болсон явдал ба кино тайлбарладаг юүтүб сувгууд-

Доорх таван юүтүбэрүүд өөр өөрсдийн төрлөөрөө онцгойрон сонсогч, үзэгчдийг татдаг. Кино тайлбар болон ямар нэгэн болсон явдал тайлбарын дундуур лого болон зураггүйгээр өөрсдийн промо кодыг танилцуулдаг байна. "Эхний таталтаараа 100 хувийн бонус авна" гэж танилцуулж, 1хBet-ийн сурталчилгааг хийж байна.

Тус сувгуудын дагагчдын тоо:

  • CGA TV-395 мянга
  • Кино товчлол-9 мянга
  • Reilm channel-132 мянга
  • Mr. Voodoo-317 мянга
  • SyNK- 62 мянга
  • Kab TV-119 мянган дагагчтай байна.

Үүнээс харахад, насны хязгааргүй хэрэглэгддэг Юүтүб сувгууд болон контент бүтээгчид 1xBet-ийг рекламдаж, мөрий тавих сэдлийг төрүүлж байна. Бүх насныханд нээлттэй олон төрлийн сонирхолтой мэдээллийг хүргэдэг юүтүбэрүүд нь ямар ч шүүлтүүргүйгээр мөнгө олж, уриалга, сурталчилгаанд нь итгэгсэд болон донтогсод нь олноороо хоосорч байгаа дүр зураг нийгэмд ил тод.

1xBet-ийг сурталчилдаг юүтүбэрүүдийн зарим бичлэг нь устаж, алга болсон нь шинэ хууль санаачилсантай холбоотой байж мэднэ. Мөн өөрсдийн телеграм, дискорд группээрээ дамжуулан хаалганы цаана сурталчилгаа хийдэг хэсэг бүлэг хүмүүс бий. Бас өөрсдийн цахим хаяг, сторигоор дамжуулан сурталчилгаа хийдэг Инфлүүнсэрүүд ч бий.

Иймээс зөвхөн өөрсдөө мөнгөжиж, цалинжиж, баяжиж, хөрөнгөжиж байгаа контент бүтээгчдээс ёс зүйтэй байхыг уриалж байна.

Өмнөх нийтлэл:

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 14, 2025 09:21

Mongold Youtube-s orlogo oloh bolomjgui ym hoino oldoj bgaa sponsor geheer ym n l ene bsn bhda. Soyliin yam coupon edr gej bhaar Mongoldoo Youtube partnership hiih bolomj tegeed gadaad kino stream platform (HBO Max, Disney+, Hulu metiin) edriig alban ysoor nevtruuleh talaar huutsuldmuur ym. Tegvel uursdiin ad revenue edrees orlogoo olood iim ym surtalchlahdaa tulahgui blgude

Last edited 1 Сар Өмнө by Зочин
Зочин
Зочин
3 сар 16, 2025 18:20
Reply to  Зочин

YT-тэй лав тэр тухай хөөцөлдөж байгаа гээд хэдэн хүн ирээд холбогдоод байсан юу болсон бүү мэд !

Зочин
Зочин
3 сар 14, 2025 13:46

S audio байна. Маш олон subscription тай. Тогтмол сурт�##�чилдаг шүү

Зочин
Зочин
3 сар 14, 2025 14:20

Зүгээр м�##� дагуулж цааз�##�даг ямаануудшлэээ бажиии ял�##�тгээд бас шун�##�уууд ч байдагшдэээ

О00
О00
3 сар 15, 2025 14:18

"OneXBet easy pay Mongolia" Caster Tuvsuun -өөс анх мэдэж байлаа

Зочин
Зочин
3 сар 15, 2025 18:13

энэ бузруудад ямар олон хүний амь, амьдр�##�аар нь тоглож байгааг ойлгуулахсан даа

Зочи
Зочи
3 сар 16, 2025 17:21

Энэ ард иргэдээ гадны луйварчидтай нийлж з�##�илж луйвардаж хүүсүлж байгаа сэжгийн новшнуудад хатуу арга хэмжээ аваач ээьхууль хүчний байгууллагууд юу хийгээд байна аа

Зочин
Зочин
3 сар 17, 2025 23:21

Zolbin pzdanuud mini uls toriihniihoo l bogsiig uh !!!

Холбоотой мэдээ

Back to top button