Булган аймагт хоёр машин осолдон шатаж, 4 хүний амь эрсэдлээ

Булган аймгийн нутаг дэвсгэрт хоёр хоногийн өмнө буюу /2025-03-13/-ны өдөр зам тээврийн осол гарч дөрвөн иргэн амь насаа алдсан хэрэг гарлаа.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны гуравдугаар сарын 12-аас 03 дугаар сарын 13-ны шилжих шөнө 02 цагийн орчим “Булган аймаг Рашаант сумын 1-р багийн нутагт байрлах Хаан буузнаас Өвөрхангай аймаг чиглэлд 3 км орчим зайд автомашинууд мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Урьдчилсан байдлаар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б болон Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т нар осол гаргасан болох нь тогтоогдоод байгаа аж.
Уг ослын улмаас улмаас нэг жолооч, гурван зорчигчийн амь нас хохирч, хоёр тээврийн хэрэгсэл шатсан нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагааг Булган аймгийн цагдаагийн газар явуулж байгаа аж.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
г�##�зуучуудын орон болжээ
хаягдсан сэгийг эвлүүлж гагнасан тэрэг уначаад хурд хэтрүүлж давхидгаа болимоор
Хогийн приусууд
ПРУСС МАШААНДАА БАЙГАА ЮМ БИШ ШҮҮ ГОШНОГОНУУДАА ЖОЛООЧЫН ХАРИУЦЛАГА ӨНДӨР БАЙХ УЧИРТАЙ СОГТУУ ГАЛЗУУ ЯВСАН ЮМ УУ? ЯМАР АЙМААР ЮМ БЭ? ӨВЧТЭЙ ЮМАНД ХӨӨГДСӨН МЭТ ДАВХИАД Л БАЙДАГ.ЧАДВАРГҮЙ ЖОЛООНЦОРУУДЫГ БЭЛТГЭСЭН ЖОЛООНЫ КУРСУУДЭД ХАРИУЦЛАГА ТООЦООЖ БАЙЯ АЛЬ ЖОЛООНЫ КУРСТ СУРСАН ЭРГҮҮНҮҮД ВЭ? ГЭДГИЙГ ТОДРУУЛЖ КУРСУУДЫГ НЬ ХААХ АРГА ХЭМЖЭЭ АВАХААС ДАВХИХАД УЧИР БИЙ ГӨЛӨГНҮҮДЭЭ МОНГОЛД ЖОЛОО БАРЬЖ БАЙГАА БҮХ АЛ ТӨМСӨГНҮҮДЭД АТЕСТАЧЛАЛ ЯВУУЛЬЯА ТЭНЦЭХГҮЙ ГАРУУД ИХ ГАРНА ДАА ГАНЦХАН БИ Л ТЭНЦЭНЭ