СПОРТ

ДеМаркус Казинс болон Н.Батбаяр нар ганган гар нийлж байна

Сэлэнгэ Бодонс багийн довтлогч Н.Батбаяр болон ДеМаркус Казинс хоёр ганган гар нийлж, гал дүрэлзсэн тоглолтуудыг үзүүлж байна.

NBA-ийн дөрвөн удаагийн бүх одод, бүх NBA-ийн багт хоёр удаа нэрлэгдэж байсан Демаркус Казинс энэ сарын 10-ны өдөр ирсэн. Ирснээсээ хойш плей-оффын дөрөв дэх тоглолтдоо өчигдөр /2025.03.16/ оролцов. 

Одоогийн байдлаар "Сэлэнгэ Бодонс" баг гурван удаагийн ялалт байгуулж, "Би Си Эйч Найтс" баг нэг удаагийн ялалт байгуулсан. Ингэснээр тус цувралыг 3/1 гэсэн харьцаатайгаар "Сэлэнгэ Бодонс" баг тэргүүлж байна. 

"Сэлэнгэ Бодонс" багийн импорт тоглогч ирснээр спортын ордон дүүрч, гал халуун өрсөлдөөн үргэлжилсээр. Тус багийн хувьд энэ улирлын амжилтын хүснэгтэд 15 хожил авч тавдугаарт эрэмбэлэгдсэн. 

"Сэлэнгэ Бодонс" болон "Би Си Эйч Найтс" багийн гал дүрэлзсэн тоглолтын үеэрх Н.Батбаяр болон ДеМаркус Казинс хоёрын хамтралыг дурдахгүй байхын аргагүй.

2017 онд дээд лигийн мөнгөн медаль болон slam dunk-н аварга, 2018-2023 он хүртэл Солонгосын дээд лигийн Samsung багт тоглож байсан. 2018 онд Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж Азийн наадамд оролцсон гэдгээрээ алдартай Н.Батбаяр чадвараа гайхуулсан тоглолтуудыг хийж байгаа. Чадвар нь үнэлэгдэж, ДеМаркус Казинстай санаа нийлж, багийн тоглолтыг ахиулж байна. 

Цувралын гурав дахь тоглолтоор Н.Батбаяр талбайд нийтдээ 34:28 минут тоглож, багтаа 12 оноо авсан. Харин ДеМаркус Казинсын хувьд 33:37 минут тоглож, 25 оноо авсан өндөр үзүүлэлттэй байна. Тэдний хамтрал, ур чадвар Сэлэнгэ Бодонс багт сайн үзүүлэлт үзүүлж байгаа нь аваргын цомд алхам алхмаар дөхүүлж байна. 

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button