Ёс зүйн алдаа гаргасан "Хасын Хүлэгүүд"-ийн тамирчдыг торгоно

Гуравдугаар сарын 23-ны өдөр сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн плэй-оффын хагас шигшээ шатанд “Хасын хүлгүүд”, “Сэлэнгэ бодонс” багийн цувралын харьцаа 1:1 болсон билээ. Тус тоглолтод “Сэлэнгэ бодонс” баг 97:83 харьцаагаар илүүрхэж, аваргуудыг буулган, плэй-оффын анхны хожлоо авав.
Тэгвэл тус тоглолтод “Хасын Хүлэгүүд"-ийн холбогч Б.Барсболд эсрэг багийн тамирчин Н.Батбаярыг түлхэж, шүүгчээс техникийн алдаа авч, талбайг орхисон. Мөн "Сэлэнгэ Бодонс" багийн импорт тоглогч Ахмад Гилбертэд "доромж" үг хэлсэн.
Үүгээр ч зогсохгүй "Хасын Хүлэгүүд"-ийн хамгаалагч Б.Саруул-Эрдэнэ эсрэг багийн тоглогч Б.Бишрэлтийн биед халдаж, гэмтээж болохуйц спортын бус алдаа гаргасан
Хэдий шийдвэрлэх тоглолт, залуу хүний шаталт, ганц нэг удаагийн алдаа гээд өмгөөлөх олон шалтгаан байгаа ч эцсийн дүндээ энэ мэт ёс зүйгүй үйлдлийг өөхшүүлж болохгүй.
Б.Барсболд, Б.Саруул-Эрдэнэ нар энэ онд улсынхаа шигшээ багт дуудагдсан тамирчин. Дээд лигийн талбай гэлтгүй олон улсын талбайд хэд хэдэн удаа тоголсон туршлагатай. Тиймдээ ч түүнээс мэргэжлийн ёс зүй нэхэх нь зүй ёсны хэрэг.
Дээрх үйл явдалд МСБХ дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Тухайлбал, Б.Барсболдод таван зуун мянган төгрөг, Б.Саруул-Эрдэнэд гурван зуун мянган төгрөгийн торгууль оногдуулжээ. Мөн Хасын Хүлэгүүд багт гурван сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
yyoy tatah yuma nad barsin ud sahigch zilbin bandia 1 , 2. jiler bandaach e yuga soliorod bga m#lnud we hasin huöeg l bol yu hij boloh yum nna te busad bagunbtamirchid bol horiotoi aan tugsbayar nertei umhi gomo min tegsh handach