Нийгэм мэдээСПОРТ

МУГТ Б.Билгүүн: Надад үлдсэн цөөхөн улирлуудын нэг учраас өөрөөсөө гарах бүх хүчээ дайчилж байна

Үндэсний дээд лигийн хагас шигшээ эхлээд байна. Өчигдөр /2025.03.27/ "Хасын Хүлэгүүд" болон "Сэлэнгэ бодонс" багуудын цувралын гурав дахь тоглолт болж өндөрллөө. Тус тоглолтод "Хасын Хүлэгүүд" тэргүүлж 2:1 харьцаатайгаар цувралаа тэргүүлж эхлэв.

Тоглолт дууссаны дараа "Хасын Хүлэгүүд" багийн ахлагч, МУГТ Б.Билгүүн сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрбээр, "Хоёр дахь тоглолтын дунд үе хүртэл манай баг алдчихсан. Энэ бол манай багийн дотоод асуудлаас үүдэлтэй байлаа. Цуврал эхлэхэд анх юу гэж ярьсан юу хэрэгжүүлэх гэж төлөвлөсөн тэр болгоноо энэ тоглолтыг дуустал хийе гэж зорьсон. Энэ удаагийн тоглолтод хожиж, хожигдох нь хамаагүй бид төлөвлөсөн чигээрээ цувралаа дуустал гүйцэтгэнэ гэж бодож байна. Энэ маань биднийг хожилд хөтөллөө. Дасгалжуулагчийн хувьд өнгөрсөн жил улирлын дундуур явчхаад ирж байсан. Энэ удаа магадгүй явах шалтгаан гарсан байж магадгүй. Гэхдээ манай багийн хувьд хоёр жилийн хугацаанд энэ системээр явчихсан болохоор багийн тамирчин, ахлагч, дасгалжуулагч гээд хэн нэгэн байхгүй тохиолдолд үйл ажиллагаа нь доголдоод байхгүй гэж бодож байна. Мөн багийн давуу тал гадаад тоглогчдоос гадна мнгол тамирчдын нуруу өндөр, шигшээ багийн олон тамирчидтай гэдгээрээ давуу талтай гэж бодож байна. Давуу талуудаа л тоглолт бүртээ ашиглахыг л хичээлээ.

Лигийн шүүгчдээс хүсэхэд шүүлтийг нэг стандартаар шүүгээсэй гэж хүсмээр байна. Бусдаар өөр хүсэх зүйл алга. Гавьяат шагнал авснаас хойш олон удаа талбай дээр гараагүй. Ачаалал дарамт гээд байх юм алга. Надад үлдэж байгаа цөөхөн улирлын нэг болохоор өөрөөсөө гарах зүйлээ бүгдийг нь гаргах гэж хичээж байна" гэлээ.

Цувралын дөрөв дэх тоглолт энэ сарын 30-ны өдөр болно.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button