12 хоногийн зайтай 16, 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн хэрэг Прокурорт шалгагдаж байна

2024 оны зургаадугаар сард 12 хоногийн зайтай 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан байдаг.
Эргэн сануулахад,
Хүний амь насыг хөнөөж, нуусан хэрэг нийслэлд гарсныг зургаадугаар сарын 21-ний өдөр илрүүлсэн байна. Алба хаагчид дуудлагын дагуу очиход эмэгтэйн цогцсыг скочдож хувцасны шүүгээнд хийсэн байжээ. Амь хохирогчийн цогцос удсан байдалтай байсан тул хэрэгт холбогдох эд мөрийн баримтыг хэргийн газраас цуглуулж, шалгах ажиллагааг явуулсан.
Улмаар 32 настай З гэх эмэгтэйн цогцос болохыг тогтоож 2024 оны зургаадугаар сарын 8-9-ныг шилжих шөнө Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай 20 настай Д-ийн гарт, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд 32 настай эмэгтэй З амиа алдсаныг тогтоосон юм. Дээрхээс харахад амиа алдсан З-ийн цогцос шүүгээндээ 12 хоносны дараа олсон гэсэн үг. Үүнээс гадна зургаадугаар сарын 21-ны өдөр 16 настай Ш-ийн амь насыг хохироосон.
Тухайн хэргийг 20 настай эрэгтэй Д болон насанд хүрээгүй яллагдагч Э нар үйлдсэн болох нь цагдаагийн мөрдлөгийн явцад ил болсон. Прокурорын байгууллагаас яллагдагч Д-г хоёр хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан, мөн бусдыг заналхийлэх, хулгайлах, залилах, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Шүүхэд шилжүүлсэн байдаг.
Гэсэн ч шүүхээс уг хэрэгт хийгдвэл зохих ажиллагаануудыг бүрэн гүйцэд хийгээгүй, яллагдагч Д-н эрхийг зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлон тогтоож ирүүлээгүй байх тул хохирогчийн өмгөөлөгч нарын мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлтийг хүлээн авах шаардлагатай гэж үзэн буцаах шийдвэр гаргасан.
Тэгвэл одоогийн байдлаар тухайн хэрэгт холбогдох мөрдлөгийн ажиллагаа Прокурорын байгууллагад үргэлжилж байгаа аж.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.