Ц.Туваан: Нисэх буудлын шатахуун цэнэглэх цогцолборыг анх 40 жил байсныг 20 болгосон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ОХУ-ын нисэх онгоцны буудлын шатахуун цэнэглэх цогцолбор байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн зарим өөрчлөлттэй холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "14 мега төсөл болон, аймаг хоорондын томоохон замуудыг бид шийдвэрлэх боломжгүй. Дэлхийн худалдааны дайнтай холбоотойгоор валют чангарч байна. Мөн манай улс валютын нөөцөө сайжруулах шаардлага бий зэрэг нөхцлүүдээс үүдэн түүхий эдээс солилцоо хийх гэдэг логик оруулж ирж байгаа. Монголын уул уурхайн бүтээгдэхүүнээр томоохон төсөл хөтөлбөрүүдээ явуулна гэж ойлгож болно" гэв. Мөн үргэлжлүүлэн,
-Оффтейк гэрээг эргүүлээд оруулаад ирлээ гэж харагдаж байна. Мөн нийгмийн болон эдийн засгийн төслүүдийг гэдгийг тодруулж өгөхгүй юу?
-Нийгмийн гэдэг нь эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалт. Эдийн засгийн гэдэг нь баруун зүүн коридорын төмөр зам гэх мэт. Засгийн газрын хуралдаанаас эрэмбэлж гаргасан төслүүдийг хэлж байгаа.
-Нисэх буудлын шатахуун цэнэглэх цогцолборын тухайд 20 жил гэдэг асуудлыг эргэн харж болдоггүй юм уу?
-Анх 2018 онд хоёр орны хооронд санамж бичигт гарын үсэг зурсан. Агаарын хөлгийн түлш нь татвартай холбоотой асуудал байгаа учраас УИХ-аар оруулж байгаа юм. Бид онгоцны түлшний хувьд 100 хувь Оросоос авч байгаа. Мэдээж олон эх үүсвэртэй байя гэж байгаа боловч бид хоёрхон хөрштэй. Дотоодын үйлдвэр 2028 онд ашиглалтад орж л байг. Өмнө нь 40 жил гэж байсныг 20 жил гэж оруулж ирсэн. Сая АН-ын бүлэг дээр 20 хүртэлх гэдэг саналыг ч мөн хэлж байна.
-Оросын талаас яг ямар байдлаар дэд бүтэц дээр орж ирэх сонирхлоо илэрхийлсэн юм бэ?
-Би Орос руу бичиг явуулсан. Та бүгдийн уг бичиг дээр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын дэд бүтэц мэтээр ойлгогдож байгааг тодорхой тайлбарлаач гэж. Чингис хаан нисэх онгоцны буудал дээр буусан онгоцыг цэнэглэх асуудал энд яригдаж байгаа. Агаарын хөлгийг цэнэглэх комплекс гэдэг агуулга гэдгийг залруулж хэлье. ОХУ-ын Эрчим хүчний сайд руу явуулсан бичгийн хариу ирэхээр би та бүхэнд үзүүлье.
-Оросын геополитикийн асуудалтай холбоотойгоор тухайлбал АНУ-ын онгоцыг цэнэглэхгүй гэдэг асуудал үүсвэл яах вэ?
-Цэнэглэлгүй яахав. Монголын талаас "Эрчис Ойл" компани 60 хувь, Роснефтийн охин компани 40 хувь болохоор бид давуу эрхийн хүрээнд ч тэр, Монгол Улсын өөрсдийн мэдэх асуудал.
-АН-ын бүлэг дэмжихгүй гэж хэллээ шүү дээ?
-Дэмжихгүй гэдэг нь энэ хэлэлцээрт өөрчлөлт оруулъя. Сангийн сайд, Гадаад харилцааны сайд болон намайг дахин энэ асуудал дээр зарим зүйл заалтыг нь сайжруулаад оруулж ирье гэсэн болохоос дэмжихгүй гэсэн утгатай биш.
-Биржийн тухай хуульд бүтээгдэхүүн солилцоно гэдэг агуулгыг та тодруулж өгөөч?
-Тойргоос сонгогдсон гишүүдийн хувьд, аймгуудын удирдлагуудын хувьд дэд бүтэц шийдэж өгөөч гэдэг асуудал ярьдаг. Үүнийг төсвөөр шийдвэрлэх боломжгүй болчихсон. Нэг бол юу ч хийхгүй суух. Иймээс хуульд өөрчлөлт оруулаад дагалдах журам, Засгийн газрын тогтоолоор ямар бүтээгдэхүүнийг солилцох, хариуд нь ямар бүтээн байгуулалт бариулах зэргээр шийдэж болно.
-Нүүрсний экспорт дээр 83 сая тоннынхоо хэдэн хувийг бартердах асуудлыг ярьж байгаа вэ?
-Дан ганц нүүрс бус бусад төрлийн уул уурхайн бүтээгдэхүүн дээр мөн яригдсан. Хэдий хэр хэмжээний бүтээгдэхүүн бартердах эсэхийг тогтоогүй. Биржийн тухай хуулиа оруулж ирээд одоо л ярьж байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
z##laa muu pendger miny
Юу гэсэн үг вэ. Заав�##� гэрээ байгуулах ёстой юм уу
Сэжгийн гахай ...
Огцор,морь унасан толгойгүй хүн!
Muu umhii urvagch gahai chini
Ene eruul hun munuu esvel iim teneg yumuu
муу урвагчаа наад �######�ний цаасаа аваад �######�ж үз...