НИЙГЭМНийгэм мэдээ

NFC-ийн анхны аваргын бүсийг монголын тамирчин авлаа

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан "Nomadic Fighting Championship"тулаан өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 27-нд болж өнгөрлөө.Тус тэмцээний оргил тулаанд холимог тулааны тамирчин М.Нандин-Эрдэнэ, Тайландын тулааны тамирчин Танауит Ликитийн эсрэг кикбоксын төрлөөр NFC-ийн анхны аваргын бүсний төлөө тулалдан ялалт байгуулжээ.

Мөн тэрээр бүсийн төлөөх тулаандаа оролцохоор дэвжээн дээр гарч ирэхдээ "Ice top" хамтлагийн дуучин Б.Оргил-Эрдэнийг дурсан, хүндэтгэл үзүүлж "Энэ миний хайр" дууг эгшиглүүлэн гарч ирсэн юм.

Энэхүү спортын олон төрөлт тэмцээнд Узбекстан, Киргизстан, Украин, Тайланд, Казакстан, ИБНВУ-ын чансаа өндөр, шилдэг тамирчид оролцсон. Харин уг тулааныг олон улсын шилдэг шүүгчид ирж шүүсэн байна.

Харин бүсийн аваргыг авсан "Ока" хочит М.Нандин-эрдэнийн хувьд Солонгос улсад ажиллаж амьдардаг ба монголын шилдэг холимог тулаанчдын нэгт зүй ёсоор багтах тамирчин юм. Өдгөө Ази, Номхон далайн бүсийн чансаагаар нийт тулаанчдын дунд 97-р байранд, хөнгөн жингийн ангилалд 19-р байранд бичигдэж байна. Карьертаа 16 ялалт, 9 ялагдалтай байсан тэрээр энэхүү тэмцээнээр ялалтын тоогоо нэгээр нэмлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button