НИЙГЭМНийгэм мэдээ

"3 хүүхдийг хөдөөлүүлсэн. Ар гэрт нь хандив цуглуулж 1 өрөө байр авч өгнө"

Төв аймгийн Жаргалант суманд энэ сарын 21-ний өдрийн 15.20 минутад гэртээ цоожлогдон үлдсэн 2-5 насны гурван охин галд өртөж амиа алдсан тухай бид өмнө нь мэдээлсэн. 

Тус мэдээллийг дараах линкээс унших боломжтой.


Охид гэртээ цоожлогдон үлдсэн шалтгааны эхлэл салхитай өдөр "Нийтийн цэвэрлэгээ" хийлгэх Жаргалант сумын Засаг дарга Б.Гомбодоржийн шийдвэртэй холбоотой. Эл цэвэрлэгээнээс үүдэн бүх албан байгууллагууд хагас цагаар ажиллаж, сургуулийн сурагч эгч нь, охидын цэцэрлэгийн багш нар ч их цэвэрлэгээнд дайчлагдсан байдаг. 

Харин аав нь тэр үед өөрийнхөө ажилладаг буюу тус суманд буй Улсын нөөцийн хашаа салхинд унасныг засварлахаар гэрээсээ гарч, ээж нь хөдөө ажлаар явж таарсан. Гэтэл цоожтой хаалганы цаана гурван хүүхэд нь галд өртөж байхад нутгийнхан нь хувинтай ус бариад гүйлдэж, хамгийн ойр буюу тус сумаас 60 км зайд оршдог Сэлэнгийн Баянгол сумаас галын машин хөдөлсөн. 

Уг нь Жаргалант сум өөрөө гал унтраах машинтай. Тэр машин нь 2020 оноос хойш нэг ч удаа асаагүй. Засварлаж байна хэмээн гурван жил гаруй зогсоочхож. Бас нэгэн анхаарал татаж буй асуудал нь тэр галын машиныг ажиллуулах баг, онцгойн анги байхгүй. Засаг даргын тамгын газрынх нь жолооч хариуцан ажиллуулах зохицуулалттай л явсаар ирж. 

Холбоотой мэдээллийг дараах линкээс унших боломжтой.


Тэгвэл гурван хүүхдээ алдсан гэр бүл одоогоор ямар нөхцөл байдалтай байна вэ, тухайн аймаг сумдаас ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга Б.Гомбодоржоос тодрууллаа.

Ингэхэд "Нэг гэр бүлийн гурван хүүхэд галд нэрвэгдэж, харамсалтайгаар амиа алдсанд харамсаж байна. Өчигдөр /2025-04-27/ тухайн гурван хүүхдийг хөдөөлүүлсэн. Сумын зүгээс тухайн айлд шинэ газар олгосноор буурь сэлгэчихсэн байгаа. Одоогоор төрийн бус байгууллага, иргэдийн хамтарсан хандив цугларч 70 гаруй сая төгрөг болчихсон байгаа гэсэн. Аймаг, сумын зүгээс иргэдээс цугласан хандивын мөнгө дээр нэмэрлэж, суманд баригдаж буй 24 айлын орон сууцад нэг өрөө байр авч өгөхөөр төлөвлөж байгаа.

Мөн манай сум хүн ам, газар нутгийн хувьд томоохон сумдаа ордог тул аврах ангитай болох шаардлагатай болохоо аймгийнхаа онгой байдлын газарт мэдэгдчихсэн" гэх мэдээллийг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 29, 2025 09:15

Etseg Eh n gj yasan teneg medremjgui garuud bnaa araas n uhee ch chadahgui l de

Зочин
Зочин
4 сар 29, 2025 18:42
Reply to  Зочин

Чи хүн мөн үү

Zochin
Zochin
4 сар 29, 2025 09:45
Reply to  Зочин

Chi bitgii Kmuruud! Chi uuruu amidd uu Uhsen huur min

Байр авч өгөх буруу.
Байр авч өгөх буруу.
4 сар 29, 2025 11:09

гэртээ хүүхдүүдээ цоожилсны улмаас амь насаа а лдсан буруутай байхад яагаад бусад хүмүүсийн мөнгийг а лбадан хурааж байр авч өгөх ёстой гэж ? Энэ засаг дарга бас буруутгахгүй тэсээд байт а л бас бүтэхгүй нөхөр байна. Засаг дарга нь өөрөө авч өг ! Эсвэл газар олгосон бол гамшигт өртсөн өрхөд олгодог гэрээ олго тэгээд болно. Бусад гэм буруугүй хүмүүсийн ца линг дураараа а лбадан хурааж хандив авч гэм буруутай 3 та лын 2 нь асуудлаа шийдсэн дүр эсгэхгүй ! Байр нэхээд байва л чаддаг бол шүүхэд гээ ! Шүүх эцэг эхийн гэм бурууг шууд тогтооно. 2-5 настай хүүхэд гэртээ цоожилж үлдээсэн. Том ангийн хүүхдийнхээ багш руу яриад учраа хэлээд чөлөө авхуулчих ухаангүй байсан эцэг эх буруутай. Эсвэл өөрсдөө ажлаа орхиод хүүхдээ харах ёстой ! 2. Цэцэрлэгийн даргыг бол ха лах шаардлагатай. Ажлын өдөр онцгой бус үед цэцэрлэг дураараа хаасан. Төрийн а лбаны зүгээс хийж чадах ганц зүйл бол энэ. Эрүүгээр шүүхэд өгдөггүй юм гэхэд төрийн а лбаны зүгээс авах ха лах арга хэмжээгээ авах ёстой. Ца лин ма лин хасахгүй, 3 хүүхдийн амь нас яригдаж буй тул шууд ха л.

Last edited 17 Өдөр Өмнө by Байр авч өгөх буруу.
Зочин
Зочин
4 сар 30, 2025 02:20

Haana albadan huraagd bgn albadan gsn zuil end negeesee c alga ooroo jaahn ucirtai ym bicne vv albadan huraaalt yvsan bol handiv blon hvmvvs c ogohgui bh bicij bga zuilee ucirtai utgatai zuil bicne vv handiv gsn blhoos albaar avsan huceer tsalingaas ni tatsan geh ym alga herev tinm zuil baivl teriig notloh zuil buyu notloh barimt gargaj irj albadan gdeg ugee ashiglna uuu…

Зочин
Зочин
4 сар 29, 2025 11:17

Наад хууль бус хандиваа буцааж эздэд нь тарааж өгөөрөй, Гомбодорж оо !

Зочин
Зочин
4 сар 30, 2025 02:16
Reply to  Зочин

Эцэг эхүүд нь цэвэрлэгээтэй ажилтай байхад цэцэрлэгээ эрт тараасан нь буруу ш дээХууль бус хандив гэж юу яриад байгаа юм бэ Хүмүүс сайн дураараа хандивлаа биз дээ

Зочин
Зочин
4 сар 29, 2025 12:11

Тэр өдөр засаг дарга нь бүх нийтийн цэвэрлэгээний өдөр зохиогоогүй бол юу гэж 3 хүүхэд эндэх билээ. Мэдрэмжгүй боловсролгүй хурган дарга нар төрөөс бууцгаа

Зочин
Зочин
5 сар 2, 2025 12:49

МАН ын Ажлаа мэдлэггүй мэргэжлийн бус цүнх баригч , долоогч нар дарга цэрэг болсноос нэг гэр бүлийн олон нялх б�##�чир
үр хүүхдээсээ гэнэт хагацах осол олон удаа гарлаа. Олон үр хүүхэд амь хохирч байхад хэн хариуцлага үүрэх вэ Оюунэрлэгт хамаагүй юү

Монгол хүн
Монгол хүн
5 сар 4, 2025 14:11

3 хүний амь эрсдүүлсэн засаг дарга,
цэцэрлэгийн эрхлэгч ажлаа өгөөч ичээч 3 хүн амиа �##�дсан байна.
Цэцэрлэгийн эрхлэгч 100% буруу төрийн ажил
шүү.5 мин өмнөх тарах эрхгүй.
Амь нэх юун байр сав тэр 1000-р асууд�##�.

Холбоотой мэдээ

Back to top button