С.Жавхлан: Л.Болд, Ж.Батзандан нартай тулгын гурван чулуу болж, үнэний галыг бадраана

УИХ-ын гишүүн С.Жавхлан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын намд элсэж буйгаа мэдэгдэж мэдээлэл хийлээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Жавхлан: “Шударга, зөв гишүүдтэйгээ хамтарч нэгдээч гэсэн саналыг иргэд өнгөрсөн хугацаанд их тавьсан. Уг шийдвэрийг гаргахад нийгмийн захиалга нөлөөлсөн. Улс төрд ганцаараа байх үнэхээр хэцүү юм. Ганц хүн айл болохгүй ганц мод гал болохгүй гэдэг шиг улс төрд би их ганцаардсан. Л.Болд, Ж.Батзандан гишүүн надад удаа дараа санал тавьсан. Энэ дагуу маш удаан судалсны эцэст уг намд элсэхээр боллоо. Уг хоёр гишүүнтэйгээ хамтран тулгын гурван чулуу болж үнэний галыг бадраах гэж байна. Шударга иргэдийн нэгдсэн эвсэлд орж дуу хоолой болж ажиллана. Цаашид олон ажил хайх болно” гэлээ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ: Ч.ОТГОНБАЯР



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.