УЛС ТӨР

ШУУД Ж.Батзандан: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудлыг хянаж үзнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /3019.05.02/ ОУПХ-ны удирдах зөвлөлөөс ирүүлсэн дүгнэлтийн хүрээнд С.Зоригийг хөнөөсөн хэргийг судлах үүрэг бүхий Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томиллоо. Үүний дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэргийг шалгах Түр хороог та ахалж байгаа. Тодорхой үр дүн гарах болов уу? Юу хийх вэ?

-Олон улсын парламентын холбооноос Санжаасүрэнгийн Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргийн мөрдөн шалгалттай холбоотойгоор 50 гаруй тогтоол зөвлөмж гарсан байгаа. Одоо ч шинээр олон зөвлөмжүүд ирж байна. С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эрүү шүүлт, хэрэг тулган хүлээлгэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Олон улсын Хүний эрхийн конвенц, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцыг бүх талаараа зөрчсөн байна гэдэг зөвлөмжийг ирүүлсэн. Энэ тал дээр Монгол улсын парламент анхаарал тавьж ажиллаач гэдэг хүсэлтийг явуулсан.

Монгол улсын түүхэнд анх удаа 20 жилийн дараа УИХ дээр Түр хороо байгуулагдаж С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа Монгол улсын парламент өөрийн албан ёсны бүтцээр анхаарал тавих бололцоо нээгдэж байна.

Түр хороо долоон гишүүнтэй. Дандаа хоёроос дээш удаа сонгогдсон туршлагатай гишүүд байгаа. Түр хорооны ажлыг маш нухацтай, хариуцлага хандаж, хуулийн хүрээнд явуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Түр хороо ямар ямар асуудлуудад анхаарч ажиллах вэ?

-Түр хороо өнөөдөр даргаа сонгож, миний бие түр хорооны даргаар сонгодлоо. Долоон гишүүн ирэх долоо хоногт хуралдаж ажлын төлөвлөгөөгөө батлах шаардлагатай болно. Олон улсын парламентын холбооноос ирсэн олон зөвлөмж дүгнэлтүүдтэй танилцана. Мөрдөн байцаалт явуулсан мөрдөн байцаагчид, прокурор, хохирогч нартай уулзахаас эхлээд маш олон ажил байна.

-Эрүүдэн шүүгдсэн гэгдэх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Ажлын төлөвлөгөөнд мэдээж энэ асуудал орно. Т.Чимгээ, Б.Содномдаржаа, тэдний гэр бүлийнхэн, мөрдөн байцаагчидтай уулзахаас эхлээд бүх шаардлагатай ажлуудыг хийнэ.

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

Б.ГЭРЭЛ

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ: Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button