Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хороо хуралдана

Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын, Хууль зүйн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдана. Иймд хуралдаанаар хэлэлцэх асуудал болон цагийн хуваарийг хүргэе.
Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 12 цагаас Үндсэн хууль танхимд болно.
Хууль зүйн байнгын хороогоор 14:00 цагаас Их засаг танхимд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдана.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар 14:00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулсан уулзалт хэлэлцүүлэг болно.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.