Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил Газын зурвасыг хяналтдаа авна хэмээж, Европын орнууд хориг тавина гэж анхаарууллаа

Израйлын гуравдугаар сард Газын зурвасыг бэхлэн, хоол хүнс оруулахыг зогсоосон. Үүнтэй холбогдуулан олон улс Израилыг бэхлэлтээ бууруулж, тусламжийн хүнс оруулах хэрэгтэй гэж шахалт үзүүлж байгаа. Хариуд нь Израил хязгаарлалтаа бууруулж, хязгаарлагдмал хэмжээний хүн оруулах болсон.

Тэгвэл Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху даваа гарагт /2025.05.19/ мэдэгдэхдээ Израил Газын зурвасыг хяналтдаа авна гэжээ. Нетаньяху бичлэгээр мэдэгдэл хийхдээ Израил бүрэн ялалтад хүрч, барьцаанд буй 58 хүнийг суллана хэмээсэн байна.

Израилын зэвсэгт хүчин Газын зурваст илүү өргөн хүрээний цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн. Тус улсын арми довтолгоо явуулна гэж анхааруулсан ч гэсэн Газын зурвасын хойд хэсэг рүү тусламжийн машинууд орсоор байсан юм. Израил мэдэгдэхдээ тусламжийг Хамас хулгайлж байгаа гэсэн. Үүнийг Хамас үгүйсгэж буй. Франц, Герман, Их Британи зэрэг Европын орнууд Газын зурвас дахь нөхцөл байдлыг хүлээн зөвшөөршгүй хэмээн шүүмжилсэн. Мөн АНУ-ын Израилд үзүүлж буй дэмжлэг суларч байгаа шинж тэмдэг ажиглагдаж буй.

Канад, Их Британи, Франц даваа гарагт мэдэгдэхдээ хэрэв Израил шинэхэн довтолгоогоо зогсоож, тусламжид тавьсан хоригийг цуцлахгүй бол хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 20, 2025 13:00

ЕВРОПЧУУД ОДОО Л ИЗРАЙЛИЙН ЭСРЭГ ДУУГАРЧ ЭХЛЭЖ БАЙХ ШИГ БАЙНА .АЙМШИГТАЙ ЗЭРЛЭГЭЭР ХЯДСАН ДАА . ХАЖУУД НЬ ОРОСУУД ЗӨВХӨН ЦЭРГИЙН ОБЪЕКТИЙГ НЬ ОНИЛООД ҮҮНИЙГ НЬ ХАР ТАМХИЧИН ДАЛИМДУУЛЖ ИРГЭНИЙ БАЙГУУЛАМЖИНД ЗЭВСЭГ ТЕКНИК ХАДГАЛЖ ҮЙЛДВЭРЛЭЭД...... ӨДӨР ШӨНӨ ШИГ ЯЛГААТАЙ ХАНДЛАГА...

Холбоотой мэдээ

Back to top button