Гадаад мэдээДЭЛХИЙ

Газын зурвасын довтолгоог шүүмжилж Их Британи Израилтай хийж буй худалдааны хэлэлцээг зогсоов

Канад, Их Британи, Франц даваа гарагт /2025.05.19/ мэдэгдэхдээ хэрэв Израил шинэхэн довтолгоогоо зогсоож, тусламжид тавьсан хоригийг цуцлахгүй бол хориг арга хэмжээ авна гэсэн юм. Тэгвэл Их Британийн мягмар гарагт /2025.05.20/ Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа Израил эрчимжүүлж байгааг аймшигтай хэмээн шүүмжилсэн байна. Мөн Их Британи Израилтай хийж байсан чөлөөт худалдааны хэлэлцээг түр зогсоож, Иордан голын баруун эрэгт суурьшдаг Израил иргэдэд нэмж хориг тавьжээ.

Өнгөрсөн долоо хоногт Израилын зэвсэгт хүчин өнгөрсөн долоо хоногт Газын зурвас дахь цэргийн үйл ажиллагаагаа өргөжүүлж буйгаа мэдэгдсэн. Гуравдугаар сарын эхээр гал зогсоох тохиролцоо нуран унасны дараа Израил Газын зурваст бүслэлт тавьж, хоол, түлш, эрүүл мэндийн хэрэгсэл оруулахыг хориглосон. Үүнтэй холбогдуулан өлсгөлөн үүсэх эрсдэл нэмэгдэж, олон улс Израилыг бүслэлтээ зогсоож хоол хүнс оруулахыг шахсан тул хязгаарлагдмал хэмжээтэй хүнс оруулах болсон юм.

Израилын Ерөнхий сайд Биньямин даваа гарагт Газын зурвасыг хяналтдаа авч, бүрэн ялалтад хүрнэ хэмээсэн. Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Ламми мэдэгдэл хийхдээ Израилын шинэ довтолгоог “Энэ бол экстремизм. Маш аюултай, жигшмээр, аймшигтай зүйл. Би үүнийг байж болох хамгийн хатуу байдлаар зэмлэн буруушааж байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ишшшшшш
Ишшшшшш
5 сар 22, 2025 00:04

хөсрий арабуудыг хядах л хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button