Гадаад мэдээДЭЛХИЙ

Гадаадад буй солонгосчууд ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч эхэлжээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 3-нд явагдана. Тэгвэл гадаадад буй солонгосчууд ерөнхийлөгчийн сонгууль саналаа өгч эхэлсэн байна. Гаднын оронд амьдарч буй солонгосчууд зургаан өдрийн хугацаанд санал өгөх боломжтой. 118 улсад амьдарч буй 258 мянга орчим иргэн 223 санал хураах байранд сонгуулиа өгч болох юм.

АНУ-ын нийслэл Вашингтон, түүнтэй зэргэлдээх гурван мужид 4272 иргэн саналаа өгнө гэж бүртгүүлжээ. 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тус дөрвөн бүсэд амьдардаг 4,254 иргэн санал өгнө гэж бүртгүүлснээс 2,994 нь сонгуулиа өгч байсан аж.

БНСУ-аас АНУ-д суудаг Элчин сайд Чо Хён Дун сонгуулийн байранд саналаа өгч, Америкт амьдарч буй иргэдийг сонгох эрхээ эдлэхийг уриалсан байна. Тэрбээр “Хилийн чанадад явуулж буй санал хураалт нь гадаадад амьдардаг солонгосчууд үзэл бодлоо засгийн газрынхаа бодлогод тусгаж өгөх нэгэн арга юм. Ийм учир хүн бүр санал хураалтад оролцоно гэж найдаж байна” хэмээжээ.

Эх сурвалж: Yonhap News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 21, 2025 22:02

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button