Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ, Украин тус тус 697 дайны хоригдол солилцоод байна

ОХУ, Украин бямба гарагт /2025.05.24/ хоёр дахь өдрөө дайны хоригдол солилцсон байна. Хоёр тал өчигдөр тус тус 307 хоригдол сулласан юм. Солилцооны эхний өдөр буюу баасан гарагт /2025.05.23/ хоёр тал 390 дайны хоригдол солилцжээ.

Гурав дахь өдөр буюу өнөөдөртэй нийлээд мянга орчим дайны хоригдол хоёр улс тус тус суллах юм. Киев, Москва хоёр 2022 оны гуравдугаар сараас хойш анхны хэлэлцээгээ тавдугаар сарын 16-нд хийсэн. Тус хэлэлцээгээр АНУ, Европ, Украины хүсэж буй гал зогсоох тохиролцоо бүрэлдээгүй ч хоёр тал мянга гаруй дайны хоригдол солилцох болсон юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хэлэхдээ энэхүү хоригдол солилцоо нь Москва, Киевийн хооронд энхийн хэлэлцээ байгуулах шинэ үе шатыг үүсгэж болно хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button