Гадаад мэдээДЭЛХИЙ

“All Nippon Airways”-ийн онгоцонд явсан зорчигч нислэгийн дундуур хаалга онгойлгох гэж оролджээ

“Air Nippon Airways” компанийн Токиогоос, Хюстон руу чиглэлтэй онгоцны зорчигч нислэгийн  дундуур хаалга онгойлгох гэж оролдсон явдал гарчээ. Бямба гарагт /2025.05.24/ гарсан тус явдлын улмаас онгоц чиглэлээ өөрчилж, Сиэтл хотод газардсан байна.

Онгоцны багийнхан болон зорчигчид хаалга онгойлгох гэж оролдсон хүнийг хөдөлгөөнгүй болгожээ. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо мэдэгдсэнээр тэр хүнийг онгоц газардсаны дараа эрүүл мэндийн үзлэгт оруулсан байна.

“FlightAware” сайтаас харвал Boeing 787-9 Dreamliner загварын тус онгоц хөөрснөөсөө арван цагийн дараа, Сиэтлд үүрийн 04:00 цаг бол байхад газарджээ. Хэвлэлийн төлөөлөгч Крис Гуизло “CNN” агентлагт мэдээлэл өгөхдөө “Нислэгийн үеэр зорчигч гарах хаалгыг онгойлгохыг оролдсон гэх мэдээллийн улмаас Сиэтлийн цагдаагийн албанд дуудлага ирсэн” гэжээ. Бусад зорчигчид болон нислэгийн багийн гишүүд дунд ямар нэгэн бэртэл гэмтэл гараагүй гэж Гуизло хэлсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин-иргэн
зочин-иргэн
5 сар 26, 2025 17:11

юун сүртэй юм. зүүдлээд л дэмийрээд сэрж чадахгүй явсан тэнэг этгээд л байгаа шдээ. нэг их сүржигнэх хэрэггүй. харин сүржигнээд байгаа нөхөд бол их тэнэг харагдаж байна америкчууд аа

Холбоотой мэдээ

Back to top button