НИЙГЭМНийгэм мэдээ

ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр, GS дэлгүүрийн франчайзинг эрх авахад дэмжлэг үзүүлнэ гэлээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлж өнөөдрйин байдлаар 1436 ТҮЦ-ийг нүүлгээд байгаа.

Нийслэлээс ТҮЦ эрхлэгчдэд ажлын байр, зах худалдааны төвд лангуу санал болгож, 24 иргэнийг ажлын байраар хангажээ.

Энэ хүрээнд өнөөдөр НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ТҮЦ эрхлэгчидтэй уулзав.  ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр, 48 зах, худалдааны төвд 99 лангуу, GS дэлгүүрийн франчайзинг эрх авахад дэмжлэг үзүүлэх зэргийг санал болгосон байна.

Тодруулбал, нийслэлийн төр захиргааны байгууллагуудад ажиллах, зах худалдааны төвүүдэд лангуу гаргаж өгөх, ингэхдээ тодорхой шалгуураар 6-12 сарын түрээсийн төлбөрийг хөнгөлөх талаар ярилцжээ.

ТҮЦ эрхлэгчид энэхүү саналыг хэлэлцэж, ирэх даваа гарагт буюу зургаадугаар сарын 16-ны өдөр НЗДТГ-ын төлөөлөлтэй дахин уулзахаар болсон байна.

Image
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 12, 2025 20:14

Т1 оркууд хийж чадах уу. Сэжгийн юм зараад бантан болгоно до

Зочин
Зочин
6 сар 12, 2025 22:32

Одоо түц эрхлээд яахав дээ яасан ядаргаатай улс өөр ажил хийгээчээ улс орноо хөгжүүлэх бүтээн байгуул�##�тын ажлыг явуулаа ч энэ ажлын хажуугаар та нартай цаг гаргаж марг�##�даж байснаас та нар ыг зөндөө л амьдрууллаа одоо болно хаанаас хэзээ хийсэн хэн хийж авчирсан нь мэдэгдэхгүй чанасан өндөг хуушуур мантуун бууз зарж гадаа гарч бие засаад заваараад суух юун дуртай юмвэ

ХАХАХА
ХАХАХА
6 сар 13, 2025 08:09

ЛОББИ НЬ БАРИГДААД ЧААЦАН

Холбоотой мэдээ

Back to top button