Баян-Өлгийн II сургуулийн газрыг А.Ариунаа анх 4 хуваан эзэнжүүлж, нэгээс нь Н.Бадамцэцэг татгалзсанаар ₮300 саяар дамлан зарагджээ

Бөхийн Баастын нэрэмжит "Хөдөлмөрийн гавьяаны Улаан Тугийн Одонт" лаборатори 2-р сургуулийн газар газрын наймаанд өртжээ. Ням гарагийн шөнө багш нар эсэргүүцлээ илэрхийлцгээсэн тухай бид хүргэсэн. Энэ удаад газрын наймааны асуудлыг нь хөндөж хүргэж байна.
-Анх 2012 онд сургуулийн захирал А.Ариунаа дөрөв хуваан эзэнжүүлжээ. Өөрийнхөө хүүд ч өгчээ-
Тус сургуулийн газрын наймааны асуудал 2012 оноос буюу 13 жилийн өмнөөс анх эхэлжээ. Захирлаар А.Ариунаа ажиллаж байхдаа сургуулийн орчмын газрыг дөрөв хэсэгчлэн эзэдтэй болгожээ. Ингэхдээ,
- Хүүхдүүдэд зориулсан сургалтын төв барих зориулалтаар Ойрадын холбооны нэр дээр прокурор асан Батсүхэд,
- Аймгийн ЗДТГ-ын ажилтан н.Ариунцэцэгт,
- Захирал Ариунаа өөрийн хүү Төмөр-Уялын Наранбаатарт,
- Иргэн Ш.Маржангүлд гэхчлэн эзэнжүүлжээ.
Энэ үед аймгийн Засаг даргаар Ш.Хабыл ажиллаж байжээ. Түүний үед газрын наймаа ингэж их цэцэглэсэн үү гэдэг асуудал ч тусдаа яригдах хэмжээнийх. Ш.Хабыл бол асар өндөр ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн. Нурланы Мустафад төрийн мөнгөөр буюу тендерээр байр авч өгөхөөр санаархсан, газар орны нэр өөрчилсөн хэргээр шүүгдэгчдийн дунд багтсан, УИХ-ын гишүүн асан Х.Баделханы "Жол" ХХК-нд давуу байдал бий болгож, шүүхээс 10 сая төгрөгөөр торгуулсан нэгэн.
-Гурван газраа сургууль буцаан авсан ч, нэгээс нь Н.Бадамцэцэг захирал байхдаа татгалзаж, М.Адилбиш дуудлага худалдаа зарлаж байж-
Одоо анхаарал хандуулах нь Ш.Маржангүл гэх иргэний авсан хэсэг газар болчхоод байна. Учир нь Ш.Маржангүлийн авсан газраас бусдыг нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болгуулж чаджээ.
Ш.Маржангүлийн аав С.Шүкирхан нь тус аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байсан нэгэн. Ерөнхий боловсролын II сургуулийн газар 16.552 ам метр байсныг 16.000 болгон хасуулсан гол эзэн гэгдэж байна. Хасуулсан 552 ам метр газрыг 2012 онд Ш.Маржангүлд Засаг Даргын захирамжаар өмчлүүлжээ. Ш.Маржангүл нь эл газраа н.Нургали иргэнд 300 гаруй сая төгрөгөөр борлуулсан гэгдэж байгаа юм. Маргаантай газрыг борлуулсан, худалдсан авсан асуудал яригдана. Өдгөө сургуулийн газар луу том оврын техник хэрэгсэл оруулаад байгаа нь Нургали аж. Тэрбээр, гэхдээ ямар нэгэн барилга байгууламж барих зөвшөөрөл аваагүй, хувийн газар дээрээ юу ч хийж болно хэмээн дайрч буй сурагтай. Барилга барих ямар ч боломжгүй газар. Нэгт, аюулгүй орчинд сурч боловсрох хүүхдийн эрх ноцтой зөрчигдөнө. Хоёрт, ус сувгийн газрын том магистрал шугам газар доор нь байгаа юм.
Н.Бадамцэцэг захирлаар ажиллаж байхдаа "Ш.Маржангүлд зарсан газраасаа татгалзсан нь" өнөөдрийн асуудлыг үүсгээд буй аж. Тэрбээр сүүлд хуулийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө "дарамт шахалтын улмаас сургуулийн газрыг буцааж авахаас татгалзсан" гэсэн байна. Мөн Н.Бадамцэцэгийн дараах захирал М.Адилбиш аймгийн Засаг даргаар А.Гылымханыг байх үед 10 саяар дуудлага худалдаа ч зарлаж байж. Ерөөс үе үеийн захирлуудыг будилааны асуудал юм.
Сургуулийн газраас хумсалж зараад хувийнхаа түрийвчийг зузаатгасан, хүүхдүүдийн сурах эрхэнд ноцтой халдсан захирлуудын асуудлыг Баян-Өлгий аймгийн Прокурорын газар, ЗДТГ-ынхан үл тоож суусаар байх уу. Төрд өмчөө буцаан авах талаар Баян-Өлгийн Боловсролын газар юу хийдэг вэ. Боловсролын сайд П.Наранбаяр болон хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авна уу.
У.УЯН
Үйл явдлыг хүргэсэн өмнөх мэдээллийг доорх линкээр уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
бүр илэрхии цайжээ
Тухайн үеийн эрх мэдэлтэнгүүдийг бүгдийн ш�##�га. Арга хэмжээ ав
Манайхан гоё шүү
Тухайн үед аймгийн прокурор Батсүх �##�бан туша�##�аа урвуул ашиглаж байсан байна
2 surguuliin dotuur bairiig bs oor surguulid ogson bh shalha
Үүнийг сөхвөл бусад �##�бан туша�##�тнуудын булхай ч илэрхий болно.
Монгол Угсаатаны урлаг соёлын төв барина гэж байгаад төсөв царцсанаас болоод баригдаагүй гэсээн. Баригдсан бол секц дугуйлан урлаг соёлын сург�##�тууд хичээллэж цөөнхийн үр хүүхдүүдэд хичнээн тус болох байсан бол оо.
муусайн хасагууд даварчжээ.
Дандаа жаажисан авгайчууд байх шив дээ.