УЛС ТӨР

Б.Тулга: Хэнтийчүүдийн эрх ашгийг хамгаалахын төлөө энэ удаагийн сонгуульд оролцоно

МАХН өнөөдөр УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргэлээ. Энэ үеэр МАХН-ын дэд дарга Ц. Оюунбаатар “Өмнөх сонгуулиуд дээр маш олон ноцтой гэмт хэргүүд гардаг. Тэгэхээр одоо Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг шударга явуулах, иргэдийн эрх ашгийг хохироож, басан доромжилж монгол хүнийг мөнгөөр худалдан авах ийм үйл ажиллагаа явуулахгүй байх талаар СЕХ, тойргийн сонгуулийн хороо маш өндөр хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Энэ бол Монгол улсад хууль хэрэгжих төр шударгаар сонгох, сонгогдох эрхийн эхний алхмууд болно гэж бид харж байна. Зөвхөн МАХН төдийгүй монгол улсын гурван сая иргэн ямар болох нь вэ гэж анхааралтай ажиж байгаа.  Тэгэхээр энэ асуудлыг эхнээс нь анхаарал тавьж ажиллахыг бид сонгуулийн ерөнхий хорооноос гүнээ хүсэж байна. Нөгөө талаас ард түмний төлөөлөл, улс төрийн гурван том хүчний нэг болж байгаагийн хувьд шаардаж байна” гэлээ.  МАХН-ын ЕНБД Б. Тулга: “Монгол улсад ард иргэд төрөө барих ганц эрх нь сонгуулийн үйл явц байдаг. Харамсалтай нь 42 дугаар тойргийн нөхөн сонгууль жил хагасын хугацаанд хойшилж байж явагдах гэж байна. Бид СЕХ-нд анхааруулж байгаа. Сонгуулийг шударга явуулах хуулийн дагуу явуулах тал дээр онцгой анхаарч ажиллахыг шаардаж байна. Өмнөх сонгуулиуд шударга бус явагддаг, иргэдийн саналыг худалдаж авдаг тэр нь бүх иргэдийн нүдэн дээр явагддаг. Төрийн байгууллагууд сонгуулийг явуулахгүй байх янз янзын арга хэрэглэдэг энэ байдлыг таслах зогсоохгүй бол Монгол иргэд төрөө барих эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна. Бид Хэнтийчүүдийн эрхийг хамгаалах, баялгийн тэгш бус хуваарилалт, шударга бус байдалтай тэмцэхийн төлөө энэ удаагийн сонгуульд оролцох албан ёсны хүсэлтээ өгч байна” гэлээ. 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАНДУУЛ

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ Ч.ОТГОНБАЯР 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button