Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: Зарим хүн зөвхөн нэг хүйсийн хүүхэдтэй болдог байх хандлагатай

Зарим хүмүүс зөвхөн нэг хүйсийн хүүхэдтэй болох генийн нөхцөл байдалтай төрсөн байж болзошгүй гэдгийг шинэ судалгаа харуулжээ. Тус судалгаа өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2025.07.18/ “Science Advances сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Хүн амын түвшинд авч үзвэл эрэгтэй, эмэгтэй хүүхэд төрөх магадлал нь зоос шидэхтэй адил бараг буюу 50:50 хувьтай. Гэхдээ хувь хүмүүсийн хувьд, ялангуяа анхны хүүхдээ хожуу төрүүлж буй тохиолдолд аль нэг хүйс төрөх магадлал илүү байх боломжтой аж.

Эрэгтэй эсвэл эрэгтэй хүүхэд төрөх магадлал 50:50 хувьтай байдгийн учир нь X ба Y хромосом тээсэн эр бэлгийн эсүүд тэнцүү хувьтай байдагт оршдог. Тэгвэл нөхөн үржихүйн эпидемиологич Хорхе Чаварро болон түүний хамтрагчид нэг хүйсийн олон хүүхэдтэй хүмүүсийн нийтлэг тохиолдлуудыг нарийвчлан судалсан байна.

Судалгааны баг “Nurse’s Health Study” нэртэй олон жилийн турш үргэлжилж буй хөтөлбөрийн мэдээллийг ашиглажээ. Тэд 1956–2015 оны хооронд бүртгэгдсэн 58 мянга гаруй жирэмслэлт, төрөлтийн талаарх мэдээллийг цуглуулсан байна. Судалгаанд хамрагдсан гэр бүлийн гуравны нэг нь бүгд нэг ижил хүйстэй ах, эгч, дүүстэй байсан юм.

Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаачаар ажилладаг Чаварро “Тухайн гэр бүл бүрт тодорхой хүйсийн хүүхэдтэй болох, хүйс давтагдах магадлал буюу өвөрмөц хандлага байдаг бололтой” гэж хэлжээ. Гэсэн ч энэ магадлал нь гэр бүл бүрт өөр өөр байдгаас гадна нийт хүн амын түвшинд авч үзвэл эцэстээ 50:50 хувийн харьцаатай болдог байна.

Эхийн нас нэмэгдэх тусам ижил хүйстэй ах, эгч, дүүс төрөх магадлал нэмэгдэх хандлагатай байдаг юм. Насжилтаас хамаарах биологийн хүчин зүйлүүдтэй хүүхдийн хүйс холбоотой байж болзошгүй. Жишээ нь, эмэгтэй хүний үтрээний орчны хүчиллэг байдал нас ахихын хэрээр бага зэрэг нэмэгддэг ба энэ нь X хромосом тээсэн эр бэлгийн илүү тохиромжтой нөхцөл үүсгэдэг байж магадгүй.

X хромосомтой эр бэлгийн эс нь Y-тэйгээсээ арай том хэмжээтэй, хүчиллэг орчинд тэсвэртэй байхад туслах бодисууд ихтэй байдаг гэж судлаачид үзжээ. Мөн өндгөвчөөс өндгөн эс гадагшлах явцыг зохицуулдаг сарын тэмдгийн мөчлөг нас ахихын хэрээр богиносдог. Энэ нь умайн хүзүүний салст бүрхэвч болон гуурсан хоолойнд Y хромосомтой эр бэлгийн амьдрах чадварыг нэмэгдүүлдэг орчин үүсгэж магадгүй аж.

Хүний нас ахихын хэрээр дээр дурдсан аль биологийн хүчин зүйл давамгайлж байгаагаас хамаарч тухайн хүн нэг хүйсийн хүүхэдтэй болох хандлага нь хэлбэлзэж болно гэж эрдэмтэд үзсэн байна.

Эх сурвалж: Science News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button