М.Адилсайханыг М.Билэгтийн эмнэлэг рүү нүүсэн үндэслэлээр чөлөөлж, "Энэр мед" барилгаа хувийн хэвшлүүдэд зарахаар болжээ

Ж.Чинбүрэн сайд ХСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан М.Адилсайханыг "М.Билэгтийн эмнэлгийг урсгал завсрын үедээ ашигласан" гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлөх шахалт үзүүлж, эх барих эмэгтэйчүүдийн эмч хүнийг сэлгэн томилсон.
Улмаар М.Билэгтийн "Энэр мед" компани ХСҮТ-ийн урсгал завсрын хугацаанд буюу 2025.10.01-ний өдөр хүртэл үнэгүй ашиглуулах гэрээгээ цуцлах мэдэгдэл хүргүүлжээ. Ингэснээр ХСҮТ урсгал завсрынхаа хугацаанд "Энэр мед" компанийн барилгыг ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
ХСҮТ-ийн захирлаар Т.Мөнхсайхан сайдын үед томилогдсон М.Адилсайхан нь тус эмнэлгийн ачааллыг бууруулах стратеги танилцуулсан байдаг. Үүнийг салбарын сайд асан Т.Мөнхсайхан ч удаа дараа онцолж байв.
Гэвчиг Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар огцорсноор Т.Мөнхсайхантай ихээхэн таарамжгүй харилцаа бүхий Ж.Чинбүрэнг Эрүүл мэндийн сайдаар томилсон юм.
Ингэснээр Т.Мөнхсайханы хэрэгжүүлж байсан тодорхой бодлогууд Ж.Чинбүрэнтэй таарамжгүй харилцаатай учир зогсоход хүрээд буй. Үүний нэг нь хавдрын эмнэлгийн ачааллыг бууруулах М.Адилсайханы стратегийг хэрэгжүүлэх боломжгүй болж буй явдал юм.
Харин УИХ-ын гишүүн асан М.Билэгт 12 давхар бүхий 10 мянга гаруй м.кв талбайтай эмнэлгээ жижиглэн хэлбэрээр зарж Хөгжлийн банкны өрөө дарахаар ажиллаж эхэлсэн байна. Хөгжлийн банкны өр нь 40 гаруй тэрбум аж.
Уг эмнэлгийн барилгын хөрөнгийн үнэлгээ нь 176 тэрбум бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу дуудлага худалдааг хоёр удаа зарласан хэдий ч худалдан авагч гарч ирээгүй тул эдүгээ 89 тэрбум буюу 50 хувиар үнэ нь доошлоод байгаа юм. Хэдий үнэ ингэж доошилсон ч дотоодод эмнэлгийн барилгыг тэр чигт нь худалдан авах худалдан авч гарч ирэхгүй байгаа тул жижиглэн борлуулах шийдэлд хүрээд байгаа аж.
Эмнэлгийн барилгыг 2025 оны төсөвт түрээслэн шилжүүлэх зорилгоор 17 тэрбум төгрөг суулгасан ч Хөгжлийн банкны зүгээс Эрүүл мэндийн яамны зарласан гурван удаагийн тендерт оролцоогүй юм.
Улмаар төсвийн тодотголоор уг санхүүжилт хасагдаж, Эрүүл мэндийн яам санхүүжилтгүй болсон тул "Энэр мед" компани ХСҮТ-ийг урсгал завсараа дуустал нь үнэгүй ашиглуулах гэрээ байгуулаад байв. Үүнийг Ж.Чинбүрэн сайд ХСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан М.Адилсайханыг ажлаас нь халах үндэслэл болгон хэрэглээд байгаа нь энэ юм.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чинбүрэнг арай гайгүй сайд болох юм уу гэж бодож байсан чинь бас л биш юмаа. Эрүүл мэндийн с�##�барт бас нэгэн СААД гараад ирэх шиг боллоо, бүр өмнөхөөсөө өшөө авагч саад гарч ирлээ шүү. Уул нь БЗД-ийнхэн бид түүнд итгэл үзүүлээд 2 дахин их хур�##�д сонгосон юмсан, одоо л жинхэнэ нүүр нь гарч ирлээ шүү. Дахиж л лав түүнд сан�##� өгөхгүй ээ. За ер нь тэгээд том �##�банд очоод л хэн болохоо жинхэнээсээ харуулдаг юм доо, энэ хүн нэг тиймэрхүү л нөхөр байжээ гэж.
ЧИН БҮРЭН САЙД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЖЛЫГ САЙН МЭДДЭГ УЧИРААС ГАРГАСАН ШИЙДВЭР НЬ ЗӨВ БАЙЖ ТААРНА....
ЗӨВ ХҮНЭЭ СОНГОЖ САЙД БОЛГОСОН .ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЖИЛ НЭГ АЛХАМ УРИГШЛАЖ Л БАЙНА...САЙДАА АМЖИЛТ ХҮСЬЕ......
Чинбүрэн сайд ажлаа мэдэж хийж байгаа биз .болохгүй но байгаад л х�##�ж сольж байгаа биз ажлыг нь зүгээр хийлгээчээ. Мэдээж х�##�агдсан солигдсон хүмүүс сайдыг юу гэж магтхавдээ
Ямах юмных сайн сайд бхав дээ. Өөрөөө л баяжиж гишүүн болоод одоо бүүр улайран тэмцэн сайд боллоо. Гэтэл нөгөө хавдарын эмнэлэг яг хэвээрээ очер дара�##��##� нь дийлдэхгүй ар аврийн ха�##�гааар л явахгүй бол бүтэхгүй. Арай чүү яваад эмчлүүлээлд сарын дараа чадарчихаж бн энэ хүн тийм сүрхий баысан юм бол гишүүн болчиход гишүүнээс өмнө шмйдэж байхгүй яасаным. Хавдарын эмч захирлыг нь эмэгтэйчүүдийн эмч ээр сольдог ямар учир бнооот
Бас нэг садаа гарчээ огцруул
Хайран сайхан с�##�бар өс хонзонгийн с�##�бар болж ард иргэд хохирсоор байх уу
Цагийн сайханд идэж ууж явсан энэ сайд бүтэхгүй эээээ
Тэр сайхан эмнэлгийн бэлэн байрыг ашиглах нь зөв шдэ. Атийсан биенд нь атаарх�##�аас өөр юу ч бхгзй арчаагүй т1 Чинбүрэн. Эмнэлгийг мөнгө гэж үздэг учраас өөрийн хүнээ тавьж бн.
..
Чинбүрэнг �######�уулаа. Харах царайны өөдгүй новш. Их хурлын гишүүн болсон цагаас хойш бүүр хүнээ �##�даад байгаа нь харагддаг
Хэн ч сайд болсон өөрийн хүмүүсээ удирдах �##�банд томилж мөнгө шаах чинь олон жилийн угжирсан үзэгдэл ш дээ.Ард түмэн эх орноо боддог сайд нар байдаг гэж сэрүүн зүүдлээд хэрэггүй.Ажилаа мундаг хийж байгаа дүр эсгэнэ..
Тэнэг ЭМ Садаа
Энэ гацаа Билгэтийн эмнэлэг гэж лайтай эмнэлэг байнаа!!! Т�##�ь т�##�ь гээд л Занданшатарыг үнсээд гүйгээд байсан одоо эмнэлгийг нь авах болвуу даа чааваас!!!
Чинбүрэнгээс сайн зүйл хүлээх хэрэггүй. Хувийн сонирхол ихтэй, поп эр. ХСҮТ- ийг м�##�ын хашаа шиг л юм болгоод явсан хүн. Одоо эрүүл мэндийн с�##�барыг элгээр нь хэвтүүлж л таараа. Занданшатарын засгийн газрын хамгийн эмзэг цэг нь энэ с�##�бар, сулхан чадваргүй сайд нь Чинбүрэн.
Үнэ төлбөргүй ашиглана гэж байхад юу вэ . Чин бүрэн толгой нь олгой юм бишүү . Яаж ажиллаад бна