Шашин
Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэнэ

Аргын тооллын 8 сарын 25, Сумьяа гараг. Билгийн тооллын 2, Харцага одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 6 цаг 01 минутад мандан, 19 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АЖИЛ ХХИИИХИИГ ЦЭЭРЛЭНЭ ЗУРХАЙ БОЛ ТААМАГЛАСАН ЦАГ АГААР ШДЭЭЭ СҮҮҮЛДЭЭ АХУЙ АМЬДРАЛ БОЛЧЛОО