УЛС ТӨР
Т.Аюурсайхан 900 сая төгрөгийн орон сууц,123 сая төгрөгийн хадгаламж эзэмшдэг
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан 2018 онд 166 сая төгрөгийн орлого олсон гэж ХОМ-тээ дурджээ. Тэрээр үйлдвэрийн зориулалттай газар, хашаа байшин, оффис, хашаа байшин байхгүй гэж мэдүүлсэн байна. Харин 900 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр орон сууцтай аж.
Т.Аюурсайхан гишүүн Toyota,Prius XW30 ,Infiniti,QX60,Nissan,Patrol маркийн дөрвөн автомашинаа 307 сая төгрөгөөр үнэлжээ. Тэрээр хадгаламжиндаа 123.9 сая төгрөгтэй бөгөөд 434.9 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн байна. Т.Аюурсайхан гишүүн “Адванседледэр солюшенс” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг аж.
УИХ-ын Т.Аюурсайханы ХОМ-ийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.