УЛС ТӨР

Б.Чойжилсүрэн гишүүн 31 компанийг 100 хувь эзэмшдэг хэдий ч машингүй

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 30 компанийн хувьцаа эзэмшиж байгаа талаараа тайлагнажээ. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Эрхий мэргэн цэцэрлэг Бусад,  Хурд юнайтед финанс ХХК, Түмэн найрамдал ХХК, Монконс ХХК, Беллвью пропертис ХХК, Хурд-Энержи ХХК, Нэшнлмайнинг групп ХХК, Хурдкапитал ХХК, Хурдстандарт ХХК, Хурдмайнинг ХХК, Юнайтедложистик групп ХХК, Хурдресурс ХХК, Хурдцентр ХХК, Эйжнложистик бридж ХХК, Юнайтедтранс групп ХХК, Хурд Транс ХХК, Хурдпропертийз ХХК, Өмнийн гоё говь ХХК, Сауд гоби блейк гоулд ХХК, Апартмент Кей Эйч ХХК, Говь гоё сайхан ХХК, Хаус инвест ХХК, Хурд Хүнс ХХК, Хурд Авто ХХК, Хурд групп ХХК, Рапид харш ХХК, Нэйшнл майнинг лаб ХХК, Хаус инвест такс ХХК ХХК, Кэй Би тауэр пропертис ХХК ХХК, Сауд гоби петро ойл транс ХХК зэрэг компаниудыг 100 хувь эзэмшдэг аж.

Тэрээр дансандаа 433 сая 572 мянган төгрөгтэй бөгөөд өөрийн нэр нэр дээр ямар нэгэн автомашингүй гэжмэдүүлжээ. Б.Чойжилсүрэн гишүүн жилдээ 26 сая төгрөгийн орлого олдог бөгөөд 600.0 мянган төгрөгийн үнэн бүхий нийт зургаан адуутай гэж мэдүүлсэн байна. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн  ХОМ-ийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button