2-12 насны зургаан хүүхэдтэй Д.Амартүвшингийнх: Хоёулаа ажил хийдэг ч цалин хүрэлцдэггүй, гэхдээ болгоод л байна

Багш нар хугацаагүй ажил хаяхтай зэрэгцэж, цаг агаар хүйтэрлээ. Улирал намраас, өвөл руу шилжиж буй энэ өдрүүдэд хүүхдүүд гэртээ байж, сургууль, цэцэрлэг гэж өглөө, оройдоо даарч, хөрөхгүй нь таатай хэдий ч урт хугацаандаа бодит эрсдэлүүд дагуулж болзошгүй. Гэсэн хэдий ч олон жил төрдөө хаягдаж, хамаг муу амьдралаа чимээгүй үүрч, тэвчиж ирсэн багш нар тэмцлийн хамгийн хүнд гэж хэлж болох хэлбэрт шилжлээ. Ингэснээр хүүхдүүд гэртээ байхаас өөр аргагүйд хүрч, аав ээж, асран хамгаалагчид хүүхдээ хүнээр харуулах, аль нэг нь ажлаасаа чөлөө авах, харах хүнгүйгээр гэрт нь үлдээх зэрэг сонголтуудтай нүүр тулж байна.
Энэ үйл явдал эрх баригчдад мэдрэгдэхүйц дохио өгч, сургууль, цэцэрлэгийн багш нар хүүхдэд боловсрол олгохоос гадна хамгийн аюулгүй асран хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг гэдгийг нийгмээрээ мэдэрч байгаа болов уу.
Бид энэ хүрээнд ам бүл наймуулаа амьдардаг, зургаан хүүхэдтэй Д.Амартүвшингийнд очиж, нөхцөл байдлыг сурвалжиллаа.
Д.Амартүвшингийн том хүүхэд 12 настай, хамгийн бага нь хоёр ой гарантай.
Д.Амартүвшингийн эхнэр Ч.Оюунжаргал: Хоёулаа ажилтай үед том хүүхдэдээ дүү нарыг нь даатгаад үлдээхээс өөр аргагүй

-Хотод хэзээ ирж суурьшив, одоо ямар ажил хийж байна вэ?
-2012 онд хотод ирсэн. Ус сувагт хоёр жил гаран ажиллаад анхны хүүхдээ төрүүлсэн. Ингээд жил дараалж гурван хүүхэдтэй болсон. Бага насны олон хүүхэдтэй учир тогтвортой ажил хийх боломж гараагүй ээ. Ингэж явсаар бага маань цэцэрлэгт орж, гурван сарын өмнөөс л цаасны үйлдвэрт ажиллаж эхлээд байна.
-Танайх хэдэн хүүхэдтэй юм бэ?
-Манайх зургаан хүүхэдтэй. Том маань долоодугаар анги. Дараагийнх нь зургаадугаар анги, тавдугаар анги. Харин гурван бага цэцэрлэгт явдаг. Хамгийн багын маань дээд талын хоёр 24 цагийн цэцэрлэгт сурдаг. Нэг дэх өдрийн өглөө өгөөд, тав дахийн орой авдаг даа.
-Багш нар хугацаагүй ажил хаялаа. Та хоёр хоёулаа ажилтай гэж байна. Энэ хугацаанд хүүхдүүдээ хүнд харуулах уу, яахаар байна?
-Би долоо хоног өдөр, долоо хоног шөнө ажилладаг. Одоогоор шөнийн ээлжид гарч байгаa болохоор энэ долоо хоногтоо бол өдөр хүүхдүүдээ харчихна. Аав нь дандаа өдрөөр болохоор оройдоо хүүхдүүдтэйгээ байчихна. Хоёулаа ажилтай үед том нь дүү нараа хараад үлдэхээс өөр сонголтгүй. Энэ доор, хоёр хашааны цаана манай хадам аавынх бас бий. Эзгүйд хүүхдүүдийг маань эргэж тойрно оо. Өвлийн цагт гал, тог зэргээс айгаад байдаг юм.

-Цалин, мөнгө хэр хүрэлцэж байна?
-Өмнө нь нөхөр ганцаараа ажил хийдэг байсан. Одоо хоёулаа ажил хийж байгаа болохоор бас ч гэж нэмэртэй. Миний үндсэн цалин 1,200,000 төгрөг. Үүн дээр урамшуулал, илүү цаг нэмэгдэхээр боломжийн л санагддаг.
-Амьдралд хүрэлцэж байна уу, хүүхдийн мөнгө бас авдаг байх?
-Сургууль, цэцэрлэг эхлэхээр хүүхдүүдийнхээ бүх л юмыг шинээр авч өгөх болж байгаа юм. Амаргүй шүү дээ. Нэмээд хоол хүнс, өмсөж зүүх гээд асуудал их. Мэдээж нэг хүний цалингаар амьдардаг байхад хаанаа ч хүрдэггүй, гэхдээ болгодог л байлаа. Нэмээд хүүхдийн мөнгөөр.
-Хүүхдийн мөнгө хэр дэмтэй вэ?
-Дэмтэй байлгүй яах вэ. Сард зургаан хүүхдийн 600,000 төгрөг гэдэг их мөнгө. Гол нь зөв зарцуулах хэрэгтэй. Болиулах нь зүйтэй гэж нэг гишүүн ярьсан байна лээ. Бид чинь тэр мөнгөөр ядаж л гурил будаа, ганц хоёр хүүхдэдээ гутал хүртэл авахыг л бодож байгаа юм.
-Өвөл боллоо, хүйтэрлээ. Танайх жишээ нь дулаанаа яаж шийдсэн байна?
-Манайх нам даралтаар халдаг. Нүүрсээр галладаг хэсэгтэй. Одоохондоо хуучин түлшээ түлж байна. Шинийг нь авч үзээгүй ээ. Доор ирээд хүрэлцэхгүй дуусчхаад байгаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үр хүүхдээ өсгөж шударга сайхан хөдөлмөрлөж байгаа з�##�уус олон байгаа нь сайн хэрэг.Төр л олигтой байв�##� болохоор байна.Ямар л хулгай луйвар гарна МАН,төрийнхэн байна.Энэ байд�##� их даамжирв�##� ТӨР УЛСАА САМАРНА.
Hunii umnuus gargasan yum shig hendee gomorhood bna aa
чи дутаа.
Хөгийн �########� юмаа чи
haana gomorhood baigan
Лав чам шиг нохойд биш байх.
Tiim xeregtei xariutslagatai ajil gej boddog bol ter xariutslagaa zolios bolgoj surduulj bdag araichdee. Ene xugatsaand xuuxdee xaana xeneer xaana xaruulax u ch gex shig daapaalj bga yum shig asuugaad gariin useg zuruulj bnlee. Ajilruugaa avaad l yavj bn. Erx edlexee medej bga bol ard chin yamar tom uureg xariutslaga bgag sanaaraidaa.
Уучлаарай, ядуу эмэгтэйгээс ядуу л хүүхдүүд өснө дөө.
Сда ядуу бж нэмж хүүхэд гаргаж хүүхдээ зовоомооргүй бнаа 2үсрээд 3бхд ханг�##�ттайшт тэгээд жарг�##�тай нтр гэж шаагаад өвлүүлэх юу үгүй бж